Алслагдсан сумын сурагчид тохилог дотуур байранд орлоо
БСШУСЯ-ны санаачилгаар Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр алслагдсан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрыг бүрэн шинэчлэн засварлах төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Увс, Завхан, Говь-Алтай аймагт нийт 12 дотуур байр засварлахаас өнөөдрийн байдлаар Завхан аймагт 3, Увс аймагт 3, Говь-Алтай аймагт нэг дотуур байрны засвар бүрэн дуусч хүүхдүүдээ хүлээж аваад байна. Харин үлдсэн таван дотуур байр энэ оны арван хоёрдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид мэдээллээ.

Сумдын дотуур байрыг засварласнаар хүүхдүүд халаалт, халуун хүйтэн ус, цэвэр бохирын асуудлыг бүрэн шийдсэн тохилог орчин нөхцөлд амьдрах боломжтой болно. Түүнээс гадна дотуур байруудад Хүүхэд хөгжлийн танхим тохижуулан номын сан, компьютер интернет суурилуулж сурах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн хүүхдүүдтэй ажиллах дотуур байрны багш, тогооч нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулжээ.





Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-29 02:16:54
    АХБ-ны төсөлөөр актлагдсан барилгад засвар хийж мөнгө угааж байна. Тухайлбал саяны салхиар заримынх нь дээвэр унажээ. Төслд ажилд авгай нар өөсдийгөө бодож ард ...
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2018-11-29 01:35:04
    яаамайдаа
    202.21.96.162
    Мэдэгдсэн Хариулах