Экс сайдууд “дээлээ нөмрөх” үү
Он удаан жил шалгагдаж байсан хэрэг прокурорын шатанд замхарч хэрэгсэхгүй болгодог гэх ойлголт бий. Тэгвэл энэ удаад сайд асангуудад холбогдох хэрэг замхарч алга болсонгүй, харин шүүхээр орохоор болжээ.

Хэдхэн хоногийн өмнө Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан олны анхаарал татсан зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байгаа талаараа мэдээлсэн.

Тодруулбал, Ардчилсан намын эрх барьж байх үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас харьяалах шүүхүүдэд шилжүүлж эхэлжээ.

Прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанид давуу эрх олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг "Амгалан" дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан хэмээн үзэж буй аж.

Мөн Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг улсад 150 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг шалгаж тогтоожээ. Ийнхүү Ардчилсан намын үед эрх барьж байсан сайд асангуудыг шүүж дээлийг нь нөмрөх вий дээ.
 
Бондын мөнгөөр "тоглосон" Н.Батбаяр

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгасан.  Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэдэг.
 
Б.Гарамгайбаатар улсад их 46,3 тэрбумын хохирол учруулсан уу
 
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар эрх мэдлээ ашиглан  өөрийнхөө болон хүүгийнхээ компанид ихээхэн хэмжээний тендер авсан гэх хэргээр шалгагдсан буй. Тодруулбал, 37.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 100 километр зам барих ажлыг 9.1 тэрбумаар нэмсэн гэх мэдээлэл бий. Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер. Хөгжлийн банкнаас нэмж “олсон” 9.1 тэрбум төгрөгөөр барих тендэрт өөрийн "Монроуд" компаниа хууль бусаар оруулжээ.

Түүнийг УИХ-д байх хугацаандаа улсад 46.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. Тодруулбал түүний хамтаар төрсөн хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг хамтад шалгасан байдаг.
 
М.Сономпил "Амгалан" дулааны цахилгаан станцын төсөв хөрөнгөтэй холбоотой
 
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг мөн шалгасан. Түүнийг "Амгалан" дулааны цахилгаан станцыг барих үеийн төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлаар шалгасан байна. Тэрбээр 2012 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм. 
 
Шадар сайд асан Ц.Оюунбаатар 150 сая төгрөгийн хохирол учруулсан
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг хавтаст хэрэг өчигдөр иржээ. Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ.

Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.
Тэгвэл энэхүү авлигын хэргийг шүүх удахгүй дэнслэх нь тодорхой болов.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АНы пздаа нар 2018-12-05 02:42:17
    Юун дээл нөмрөх дээлтэй нь оршуул
    174.205.21.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-01 05:54:44
    Ene luivarchid uruu tuluud ulsiig naani hohirolgvi bolguullah heregtei hurungiig ni huraad shorond hiij shond. hataa muuhai tsuuvur. CHONONUUD
    150.129.141.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Sharhaa nuhnuu 2018-11-29 21:49:23
    Odoo saidiin suudlaas idej baigaa xumuust anhaarlaa xanduulaach!
    66.181.177.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-29 13:36:24
    Gudamj tusluur tsulaasn blgui. Guitstggch kompaniudiig ni xamt shlgx xrgtei.
    139.5.219.191
    Мэдэгдсэн Хариулах
  • eh oron sereh chag!!! 2018-11-29 10:00:53
    Deelee nemreh ch bagadah l hereg bolno doo!!!ylas orondoo hor hyrgesen hymyys zygeer yabj bolohgyi ee!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-29 09:08:05
    Ингэх л хэрэгтэй Харин бүх хөрөнгийг хурааж өрийг барагдуулж улсыг хохиролгүй болгуулах хэрэгтэй
    202.180.218.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-29 07:31:32
    Edgeer luivarchinguudaas ulsin mungiig ni garguulj avaachee daraa ni nasaar ni hori Malaiz Khyatadad yaj baina olon harj baigaa
    66.181.186.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийслэл хүү 2018-11-29 05:33:24
    Улсын хөрөнгө идсэн, албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хохирол учруулсан дээрх нөхдүүдэд хуулийн дагуу хариуцлага хэрхэн ногдуулахыг харж, үнэлгээ өгье.
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагваа  2018-11-29 04:52:16
    Хохь нь ээ новшнууд
    66.181.160.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Анхаар 2018-11-29 03:34:11
    Хиймэл давхраат дарваан хар Сономпилээс их но илрэнэ шүү сайн шалгаад шаасан мөнгийг нь улсад тушаалгаад дараа нь зохих арга хэмжээг нь ав
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-29 03:29:17
    naad 2 pizdaa shig yumaa shorond hiihgui saval hiivel zurag hurugiig ni gargaj uur buhimdal turuuleed bn . Hurdan delhiigees zailuulaad ug.
    66.181.180.239
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-29 03:08:34
    Оюунбаатар гэж нөхөр сошлд жигтэйхэн бусдыг муулаад л сууж байдаг юм. Өөрөө ийм л амьтан байж. Энэ чинь тэгээд ариун явдал уу?
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Kk 2018-11-29 02:39:32
    Zov, Ard tumen Ingej zovj , ur huuhduud n huchirhiileld orj bhad bugdiin huraaj , Tor tomor nuuree gargah heregtei,,,
    49.0.218.102
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-11-29 02:25:39
    Idsen uusan ter olon terbumiig ni ZAAWAL toluuleed busdiig ni ter shuuh Prokuror shiidne biz !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-29 02:00:17
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Ууганаа  2018-11-29 01:57:44
    Ял өгөхийг нь харъя аа яадийн зус...
    66.181.160.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2018-11-29 01:55:27
    МАНАН-гийн Мафийнхан дээлээ нөмрөх яах вэ.Иргэдийг өрөнд ортол нь идсэн мөнгөө буцааж төл.
    202.179.25.155
    Мэдэгдсэн Хариулах
  • ATG d 2018-11-29 01:48:18
    Deer bichigdsen mongo zugeer l bagahan heseg ni b na daa Urid urid ni hashij b san ajluudiig ni neg sain hyanaad uzeerei olon Terbumiig shamshigduulsan ni il b...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-29 01:41:15
    Улсын мөнгийг хувийн мөнгө мэт зарцуулсан бол хариуцлага хүлээлгэн мөнгийг нь буцаан төлүүлэх, төрийн албанд аж-гүй байх
    64.119.16.204
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-29 01:36:37
    манай хуучин ганц худаг байгаа билүү, эд нарыг тэнд цуглуулъя
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах