Эмэгтэй бөхчүүд Чувашт зодоглоно

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод болно. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор найман тамирчин оролцохоор хойд хөршид хөл тавиад байна.

Тодруулбал, 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Чебоксарын дэвжээнд зодоглох юм.
 
Сонирхуулахад, тус тэмцээнд ОУХМ С.Бямбацэрэн 2014, гавьяат тамирчин П.Орхон 2015, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 2016, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2016, 2017, ОУХМ А.Батцэцэг 2016, 2017, Э.Сумъяа 2017 онд тус тус түрүүлж байжээ.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.