Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн
-30-ны шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна-
 
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Хөвсгөлийн салбар уулс, Орхон голын эх, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.