У.Хүрэлсүх: Ард түмэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг  хүсч байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д суудалгүй 14 намын  төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтад Иргэний зориг, ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ирэв.

20 гаруй жилийн турш бугшсан идээ бээрийг шахаж, нийгмээ эрүүлжүүлэн, шударга ёс тогтоох гэж зүтгэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэмцлийг намуудын дарга нар дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. Тухайлбал:


МУНН-ын дарга Б.Батболд: Төрд их цэвэрлэгээ хийж, тогтолцооны хямралыг засах гэж байгааг 100 хувь дэмжиж байна. Хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн захиалга гэж үзэж байна. Эрч хүчээ алдахгүй байхыг хүсье. Итгэл байгаа учир ард түмэн маш их дэмжиж байгаа шүү. Засгийн газрыг огцруулбал үндэстний талцал, хагарал, үймээн самууны эх болох аюултай.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Төрөө цэвэрлэх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахаар тэмцэж байгааг дэмжиж байна. Асуудал Засгийн газарт бус, УИХ, УИХ-ын гишүүдэд байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа: Шударга ёс тогтоохын төлөө, МАНАН-г устгахын төлөө зүтгэж байгаад баяр хүргэе. Дэмжиж байна.

Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Төрийн ордонд хулгайч нар нүүрлэснийг зоригтой илчилж, тэмцэж байгаад амжилт хүсье.

Эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг: Шинэчлэлийн төлөөх үйлсийг дэмжиж байна.

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа: Нийгэм шударга ёсыг хүсч байна. Иргэдийн хүлээж байгаа их хүлээлтийг биелүүлээрэй.

Хамаг монгол хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн: Шударга бус, авлигад идэгдсэн нийгмийг өөрчлөх гэж байгааг дэмжиж байна.


Ард түмэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг  хүсч байгаа. Иргэд  хоол, цалин хөлс гэхээсээ илүү нийгэмд шударга ёс тогтоож өгөх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахыг хүсдэг гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Үүний төлөө зүтгэж байгаа энэ үед УИХ-д суудалгүй улстөрийн намууд дэмжиж, цаашид хамтран ажиллая гэж байгаад талархал илэрхийлэв.

Намуудын дарга нар мөн Үндсэн хууль болон Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг болсон гэж үзэж байгаатай санал нэг гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyrelsyh yalah chag irne! 2018-11-29 10:08:07
    Hyrelsyh yneheeriin chagaan olj sain ajillaj baigaa ard tymen Hyrelsyhiin tald bna!ard tymen yalah uu?zasagt syrgalsan abilgagch nar yalah yy?harah chag irne
  • irgen 2018-11-29 05:25:55
    Ed nart tom nam hagarch butargah ashigtai uchir samaragchiig demjij bha yum, teneg hurelsuh bayarlaj bga bh da, samaaraach, ene hun tsash hol yahab gazargui bol...
  • zochin 2018-11-29 03:49:51
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
  • зочин 2018-11-29 03:01:59
    Энэ намууд дэмжээд байнаа гэдэг чинь өөрсдөө дараагийн сонгуулиа л бодож байгаа хэрэг. Хүрэлсүх зөв юм шиг ярьж байгаа ч өөрөө бас нөгөөдүүлтэйгээ адилхан учир ...
  • Амар 2018-11-29 00:29:20
    Намын санхүүжилт болон Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруул.МАНАН-гийн Мафийг оройдоо залах гээгүй юм бол Засгаа огцруулна гэж юу байхав.
  • Бат 2018-11-29 00:09:39
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • ах 2018-11-28 23:11:10
    сагсуу солиот толгой дандаа ард түмний толгой эргүүлэнэ
  • Зочин 2018-11-28 22:35:08
    Битгий биё биёндээ атаархаж яв монголчууд минь Энэ засгийн газрыг ард түмэн дэмжиж байна
  • zochin 2018-11-28 21:36:35
    alban tushaalaasaa zuugdeed uhlee yu buh argaa hereglej bh shivdee ard tumnii minii neriig barihaa bolioroi bi l lav demjeeguishuu ogtsor
  • Зочин 2018-11-28 15:15:32
    ҮНЭН ХУДЛЫГ ЯЛГАХГҮЙ БОЛОХООР БУРХАНДАА МӨРГӨНӨ ГЭЖ ЭНЭ ДЭЭ
  • Dgkk 2018-11-28 15:06:19
    Odoo l zov yvj ehellee dee.
  • Иргэн 2018-11-28 13:14:12
    Шоучин Хүрэлсүх. Казиночин, жүжигчин, сэлэм эргүүлэгч, талцуулагч, эв эвдэгч. Боловсролгүй мэдлэггүй хөөрүү улс төрийн байр суурь буурьгүй Ерөнхий сайд огцор
  • м 2018-11-28 13:04:40
    Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Хүрэлсүх алдарт офшорчин Цогтбаатартай мөр зэрэгцэж суугаад шударга ёс ярина гэж юу байхав дээ, хөөрхйи жижиг намууд аа?...
  • Hemjee 2018-11-28 12:47:57
    YUmnii hemjee hugatsaa gej baidag daa ug ni alban tushaaltai yund yund zuuraldana ve
  • irgen 2018-11-28 11:37:40
    Daramtluulah ni dutaj dee. Ogtsorson ni zuv
  • Зочин 2018-11-28 11:17:15
    Хүрэлсүх сайн ажиллаж байгаа агуу хүн таныг дэмжиж байна ард түмэн
  • Zochin 2018-11-28 10:40:39
    Estoi sonin kheden gartaa uulzaj bna daa Khurelsukh ingej zuuraldakh khereg yu bna daa namiin ajillaa khiigeed aybakhad ner khund ni ossono shuu dee
  • зочин 2018-11-28 10:08:57
    солиотой хэдэн хүний цуглуулгууд юу вэ?Хүрэлсүхээ шударга байгаад хариуцлага тооцоод ждү сайдуудаасаа огцруулаад өгөөчээ юунд нь барьцаалагдаад байгаа юм бэ дээ...
  • Zochin 2018-11-28 09:59:52
    Ene bur uhlee boliosoo Ard tumnii gej bichkhee ! Icheesee dee! Tumen olon naad Nam gesen nuhduud yu ve! Hench toohgui heden nuhduud!
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах
  • шшшшшшшшшшшшшшшшшшшшшш 2018-11-28 09:57:38
    шударга байж чадахгүй бол хичнээн тогтвортой байгаад яах ч юм билээ
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-28 09:54:47
    Ogtsor ogtsor amia tavij baih shivdee. Horchin hun ymdaa!!
  • Zochin 2018-11-28 09:53:55
    Za za enearai bishee iim zasag tor barij bgaa nam iim khumuustei uulzaj baidag arai l bish yumaa Khurelsukh gedeg khunarai buruu l yum khiij bna
    • Тунгаа 2018-11-28 13:43:23
      Хүрэлсүх сайдбол хэн нэгныбарьж хийж чадаагүй ажилыг зоригтой хийж байгааг хэн бүхэн харж байгаа тийм болхоор ард түмэн дэмжиж байгаа гэдэгт 100% итгэж байна та...