“Дисковер Монголиа”-2014 эхэлнэ
Монголын уул уурхайн салбарыг дэлхийд таниулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хувь нэмэр оруулдаг “Discover Mongolia” чуулган 12 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэхүү олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган нь анх 2002 онд манай улсад зохион байгуулагдаж байсан юм.

Энэ удаагийн чуулга уулзалт өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх  юм. Чуулганд манай улсын уул уурхайн салбарт  хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын зочид төлөөлөгчид ирж оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Сүүлийн  жилүүдэд манай улсын хууль эрхзүйн тогтворгүй орчноос болж энэ салбарт хөрөнгө оруулагчид цөөрч байгаа билээ. Тиймээс чуулганд оролцох зочдын тоо сүүлийн хоёр жилд эрс багассан. Ямартай ч энэ удаагийн чуулга уулзалт эрхзүйн орчин,  нүүрсний экспорт, төслүүдийн санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцэх юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.