Зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан энэ сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд мөн зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ. Түүнчлэн тус хамт олон зэрлэг гахай, цагаан зээр, тарваганы хөлдүү тулам, цурхай, зэвэг загас болон жонш, байгалийн өнгөт чулуу хууль бусаар тээвэрлэж явсан зэрэг зөрчлийг илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.  
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.