Хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
 

11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор, 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ene toriin abilgagchidiig zailuulaj ege 2018-11-29 10:10:38
    toriin yimeenii hajuugaar Tenger byrhan mini abarch erseegeerei hemeen bodoh yum daa!!