Элчин сайд О.Энхцэцэг “хөөгдсөн” гэв үү
Энэ оны тавдугаар сард Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж,  О.Энхцэцэгийг томилсон. 

Гэвч О.Энхцэцэгийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг асуудлаас үүдэн тус улсаас “хөөгдсөн” гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Ийнхүү хардлага дагуулсан асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар Монголдоо буцаж ирье гэдэг өргөдлөө гаргасан” гэдэг тайлбар өглөө. О.Энхцэцэг нь энэ сарын 9-нд Гадаад харилцааны яаманд өргөдлөө ирүүлсэн байна. 

Ийнхүү итгэмжлэх жуух бичгээ барьж амжилгүй нутаг буцахаар болсон хардлага төрүүлсээр байгаа нь нууц биш юм. Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулгын Швед улсад суух Элчин сайдаар “өөрийн хүн” О.Энхцэцэгийг “томилсон” үйл явц нь ийнхүү бүтэлгүйтэв.

О.Энхцэцэг гэж хэн бэ? 

О.Энхцэцэг  нь   2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм.  1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг т тус төгссөн. ГХЯ-ны II хэлтэст дэд атташе, Олон улсын байгууллагын газарт атташе, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сүхжаргалмаа 2019-03-02 15:49:40
    Мэдлэг бүрэн дипломатч, голч төрийн түшээ. НҮБ-ын хонгил, хурлын танхимаар хөгшин залуу дипломатчид тойрч мэндлэх, саналыг нь асуухыг харахад үнэн бахархалтай
  • Хуульч 2018-12-20 00:50:40
    Маш ендер боловсролтой ажилсаг туршлагатай дипломатч хун дээ. Ээж нь их ендер настай бие муутай юм, яасан юм бол зайлуул. Диплотатчийн хувьд бол алдаа гаргахгуй...
  • zochin 2018-11-28 21:41:40
    emee bnashdee tetgevertee garsan ni deerdee zaluu hun tomil
  • Зочин 2018-11-28 19:38:49
    Өндөр боловсролтой сэхээтэн гаралтай хүн дээ
  • оюун 2018-11-28 14:18:31
    маш өндөр боловсролтой, мэргэжлийн дипломат хүн ш дээ. Ар гэрийн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Ээж нь өндөр настай хүний нутагт хэцүү байсан байх даа. Амжилт .
  • цыу 2018-11-28 12:31:04
    дипломтой л болохоос боловсролгүй хүн байна. Царай зүснээсээ эхлээд л дотор санаа нь яав ч улсаа төлөөлөөд байх хүн биш байна.
  • ZOCHIN  2018-11-28 11:23:33
    AMDRAL BOL YAHIIN ARGAGUI L DIPLOMATCH HUN BAINA. YASAN YM BOLDOO..UG N ALDAAD BAIHAAR NAS CH BISH L BNA.
  • mmm 2018-11-28 09:15:39
    mundag l hun bnshdee huurhii mini ysiin boldo
  • худал мэдээ байхоо 2018-11-28 08:39:56
    Мэрэгжилийн хүн байна шдээ яасан юм бол доо,
  • zochin 2018-11-28 08:11:16
    Mergejliin diplomatch turshlagatai hun baina. yagaad irsen shaltgaan ny huviin biz. Enenees eer yamar mergejliin hun tomiloh be
  • Zochin 2018-11-28 07:44:41
    Tegne sh dee. Bolovsrolgyi erunkhiilugchiin bolovsrolgyi albatuud inegj l taarna sh dee. Yamarch yos zyigyi ulsuud sh dee.
    202.179.30.194
    Мэдэгдсэн Хариулах