Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг хавтаст хэрэг өнөөдөр иржээ.

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас удаан хугацаанд шалгасан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ.

Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон байгаа юм.

Тэгвэл энэхүү авлигын хэргийг шүүх удахгүй дэнслэх нь тодорхой болов.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-28 07:04:54
    бид чинь уг нь их л сайхан сэтгэлтэй ард түмэн юмсан би энэ хүнийг танихгүй хамгаалаад байх шаардлагагүй хүнийг унсан дээр элдвээр хэлэх юм
    202.126.89.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-28 06:54:04
    Маш зөв. Шадар бхдаа их ч гадуур зугаалж, их shopping хийсэн атигар эр дээ!!
    66.181.160.56
    Мэдэгдсэн Хариулах