Д.Болд: Оны эхнээс ухаалаг төлбөрийн системд шилжинэ
Нийтийн тээврийг цахим төлбөрийн сиситемд шилжүүлэхээр бэлтгэж байгаа. Энэ талаар нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.
 
-Ухаалаг төлбөрийн системд шилжихийн ач холбогдол юу вэ?
 
-Ухаалаг систем гэдэгг нь тээврийн хэрэгслийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх,  тав тухтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийг хангахад чиглэгдэж эрчим хүчний хэрэглээг багасгана. Цахим төлбөрийн системийг нэвтрүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт, сайжирч, зорчигчид гар утас болон төлбөрийн картаар төлбөрөө хийх боломжтой болно.
 
-Иргэдэд 10, 30 мянган төгрөгийн тасалбар борлуулна гэсэн. Яг хэзээнээс эхлэх вэ?
 
-Одоогоор тодорхой шийд гараагүй. Туршилтаар иргэдийг дамжин суултын тасалбараар арав хоног зорчуулсан. Үүнийг оны эхнээс эхлэн хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Мөн сард хүүхэд 10 мянган төгрөг, том хүн 30 мянган төгрөгийн тасалбараар зорчих асуудлыг хамт хэрэгжүүлэх санал иргэдээс их ирж байна. Тиймээс оны эхнээс автобусны нэг чиглэлийг ухаалаг системд нэвтрүүлэх зэргээр ээлж дараатайгаар шилжүүлнэ. Сарын тасалбарын хувьд  гэр бүлийн, албан байгууллагын багц гэж хөнгөлөлттэй үнээр олгох боломжтой.
 
-Ухаалаг системд шилжсэнээр бүх хүн мөнгө төлдөг болно гэсэн. Төрөөс мөнгө авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг яах вэ?
 
- Нийтийн тээврийн хэрэгслээр төлбөргүй зорчдог иргэдийн нөхөн олговрыг оновчтой хийхийн тулд төрөөс олгодог мөнгийг зорилтот иргэдэд нь урьдчилж олгох талаар санал солилцож байна.
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.