Мисс Э.Энхриймаа “Шилдэг бүжигчин”-ээр шалгарлаа

"Miss world 2018" буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн уралдаан Хятадын Санья хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Э.Энхриймаа оролцож буй юм.

Өчигдөр/11.27/ тэмцээний "Miss talent" шалгаруулалт явагдаж, орон орны миссүүд өөрсдийн бэлдэж ирсэн авьяасын үзүүлбэрээр өрсөлдсөн байна. Э.Энхриймаагийн хувьд "Шилдэг 10 бүжигчин"-ий нэгээр шалгарч, тэмцээний нээлтэд бүжиглэхээр болжээ. Мөн түүнтэй хамт Унгар, Шри Ланка, Боливи, Боставан, Араб, БНСУ, Гондурас, Нигер, Лебанон зэрэг орны бүсгүйчүүд бүжиглэх юм байна.




Дашрамд дурдахад, Дэлхийн мисс-2018” тэмцээний "VOTE" буюу интернэт санал асуулга өнөөдөр дуусах тул та эх орныхоо миссийг дэмжин саналаа өгөх боломжтой. Манай улс Тайванийг VOTE-ээр гүйцвэл шилдэг 30-д шалгарах юм.

1. “Miss World – Mongolia” фэйсбүүк хуудсанд Like дарна.
2. Тухайн фэйсбүүк хуудсанд байрлах “Use App” товчийг даран “Model Power” сайтруу дамжин орж “Like” дарна. /Та “Like” товчийг дарахад Фэйсбүүкээрээ нэвтрэх сонголт гарч ирэх бөгөөд уг сонголтыг хийсний дараа “Vote for” товч гарч ирнэ. Та энэ маягаар 24 цаг тутамд 1 удаа VOTE өгөх боломжтой/
3. “MissWorld.com” Сайтад өөрийн facebook эрхээрээ нэвтэрч ороод VOTE өгөх
Miss World Сайт: https://missworld.com/#/login
 
Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.