Маргааш бүх нийтээрээ хичээх өдөр
Сүүлийн таван жилийн судалгаараа Монгол Улсад зам тээврийн ослоор  6800 гаруй иргэн бэртэж, 500 гаруй иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Дайн дажингүй энх тунх цагт автын ослоор амиа алдаж, өрөөл татанхай болж эрүүл мэндээрээ хохирно гэдэг үнэхээр эмгэнэлтэй.

Өөрөөр хэлбэл, өдөр бүр 15-16 иргэн зам тээврийн ослын улмаас гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирч байна гэсэн үг.

Дэлхий нийтээрээ зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэвний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар түүний хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн арвандүгээр сард “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг зохион байгуулдаг билээ.

Манай улс уг өдрийг 5 дахь жилдээ “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд маргааш буюу энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байна. 

Энэ өдрийн гол зорилго нь энгийн бүхнээс том зүйл эхлэлтэйн адил замын хөдөлгөөнд оролцогч хэн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой гэдгийг харуулах зорилготой бүх нийтээрээ хичээх өдөр юм.

Зам хөдөлгөөнд оролцогдоггүй хүн гэж үгүй учир бүгдээрээ хичээж эерэг зөв үйлдлээрээ нэг нэгнээ хүндэлж, үлгэрлэж энэ хүсээгүй төмөр хүлгийн дайныг хамтдаа бууруулж, зогсооцгооё гэж Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.