Хүний амь нас сая төгрөгөөр үнэлэгдэх учиргүй
Монголд хүний амь нас, эрүүл мэндийг үнэлж боломгүй санагддаг. Яагаад гэвэл алтнаас үнэтэй амь нас, эрүүл мэнд гэж үнэлдэг. Гэтэл хүний амь нас одоо цаг үед хөрөнгө мөнгөнөөс ч долоон дор үнэлэгддэг цаг дор амьдарч буйдаа харамсах сэтгэл төрдөгийг нуухгүй.

Тахир дутуу буюу суумгай болсон таксины жолоочийн нэхэмжлэлтэй, өөрийг нь мөргөж ийм болгосон хариуцлагагүй жолоочид холбогдох хэргийг хэдхэн сарын өмнө шүүх дэнсэлжээ.

Шүүхээс гурван эд зүйлс эвдэрсэн гэж үзэж. Тодруулбал, таксины жолоочийн приүс маркийн машин, мөн мөргөсөн Хюндей Пит маркийн машин, нэг нь эвдэрсэн хүн буюу бэртэл авсан жолооч гэжээ. Гэвч шүүхээс эвдэрсэн хоёр машины үнэлгээ өндөр бэртэж суумгай болсон хүний эмчилгээнд сая төгрөг гаргуулах шийдвэр гарчээ.  Хүний үнэмлэмж ийм бага байна.

Хэрэг явдлын тухайд гэвэл таксины жолооч автобусны буудал дээрээ машинаа арчаад зогсч байтал согтуу жолооч машинтайгаа хурдтай давхиж ирээд мөргөсөн байгаа юм. Тэр согтуу жолоочийн буруу. Энэ бол санаатай үйлдэл биш. Гэхдээ л хүнийг эрүүл мэндээр нь хохироосон этгээдтэй шүүхээр заргалдахаар сая төгрөг гаргуулж авч байгаа нь үнэхээр харамсалтай.

Харин нөгөө хоёр эвдэрсэн машин нь үнэ өртөгөөсөө хамаараад өндөр үнэлгээгээр эрсдлээ төлүүлэх захирамж гарч байх жишээтэй.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.