Дэд сайд асан О.Эрдэнэбулгантай хамт УУХҮЯ-ны газрын даргыг баривчилжээ
АТГ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг цагдан хорьсон байна. Мөн тус яамны газрын дарга асан М-ыг хамт цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээлэв.

Сайд асан О.Эрдэнэбулган нь 2012-2014 онд "Шинэчлэлийн" гэх тодотголтой Н.Алтанхуягийн  Засгийн газрын үед дэд сайдаар ажиллаж байсан.

Түүнийг Засгийн газар, Монголбанкнаас мөнгө гаргаж, аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн бөгөөд шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нефтийн үнийг тогтворжуулах гол хэлэлцээрийг хийж байсан аж. Гэвч өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдэж 2000 төгрөг хүрсэнт бөгөөд өссөн хэвээр байна. Тиймээс тэднийг дээрх хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажилтай нь холбогдуулан саатуулсан байж болзошгүй аж.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАГШ 2018-11-28 08:33:46
    зүгээр нэг луйварчин л байна.
  • Амар 2018-11-28 05:25:37
    Сайн байна.Улсаа хоосруулж иргэдээ өрөнд оруулсан бүх хэргийг шалгаж биднийг хохиролгүй болгох хэрэг тэй.
  • Hulgaich nariig ulsiig hohirolgui bolguu 2018-11-28 02:46:25
    sain shalgaa, hulgai hiisen l bolgo shiitgee !!!