Иргэд БНСУ-ын Элчин сайдын яаманд гомдолтой байна

БНСУ-ын аялж ажиллахаар виз хүссэн монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, 2016 онд 60 мянган иргэн, 2017 онд 106 мянган иргэн, 2018 оны өнгөрсөн долдугаар сарын байдлаар 88 мянган иргэн виз мэдүүлжээ. Харин виз олгосон мэдээллийг нь харахад 2014 онд 64 мянган иргэнд, 2015 онд 81 мянган иргэнд, 2016 онд 82 мянган иргэнд, 2017 онд 108 мянган иргэнд виз олгосон байна.

Гэхдээ энэ бодит  тоо мөн үү?

Өдөрт хэдэн зуун иргэн БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлдэг.  Гэтэл бодит байдал дээр тэдний хэд нь нааштай хариу хүлээж авдаг вэ?

Жишээ: Иргэн Цэцэг БНСУ-ын ЭСЯ-д таван удаа виз мэдүүлж, таван удаа татгалзсан хариу авсан байна. Яг нь энэ жишгээр иргэд БНСУ-ын ЭСЯ-ыг шантралгүй царайчилдаг.  Нэгэнт татгалзсан хариу авсан бол тухайн иргэн гурван сарын дараа дахин виз мэдүүлдэг байна. Гэвч дахин татгалзсан хариу гардаг байна. Ийнхүү босго өндөртэй БНСУ-ын ЭСЯ иргэдэд төмөр нүүрээ жинхэнэ утгаар нь харуулдаг байна. БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлсэн 10 хүн тутмын 9 нь татгалзсан хариу авч байгааг БНСУ-ын Элчингийн холбогдох хүмүүс нь ч үгүйсгээгүй юм. Бодит байдал ийм байна.

Үүнээс үүдэн БНСУ-ын ЭСЯ-д гомдолтой байгаагаа хэлэх олон хүмүүс байна. Яагаад энэ олон хүнийг эдийн засаг болон сэтгэл санаагаараа нь хохироох ёстой вэ? Хууль дүрэм журмынх нь дагуу виз мэдүүлгийн газар шаардлагатай гэсэн бүх материалаа бүрдүүлээд өгөхөд татгалзсан хариу илгээдэг. Ер нь виз даруулна гэдэг азын асуудал болчихсон гэж ярих нь үнэний ортой бололтой. Нөгөө талаар бизнес болчихоод байгаа нь нууц биш.

Жишээ:  Өдөрт хэдэн зуун хүн материал бүрдүүлж  БНСУ-ын ЭСЯ-д өгч хүний нэг бол Дорж. Тэр визний шаардлагыг хангахын тулд 5 сая төгрөгийг хувь хүнээс  зээлж банкинд байршуулсан сараар хүү төлөх хувилбарыг сонгожээ. Мөн материал бүрдүүлэхийн тулд 70-100 мянган төгрөг шаардлагатай. Виз мэдүүлгийн 9 газраас аль нэгийг сонгож, визний материалаа өгдөг. Тэгвэл виз мэдүүлгийн нэг газарт өдөрт 50 хүн материал өглөө гэж тооцоход  4-5 сая төгрөг тухайн газрын орлого болно гэсэн үг. Нэг үгээр ядарсан ядуу иргэдээ шулж мөлжиж амьдардаг муухай жишгийг виз мэдүүлгийн газрууд тогтоож байна. 

Жишээ: Хэдхэн хоногийн өмнө БНСУ-аас томоохон чуулга уулзалтад оролцуулахаар 14 хүнд урилга илгээсэн байхад 3-т нь зөвшөөрсөн хариу өгөөд бусдад нь яг нэг шалтгаанаар буюу "Зорилго тодорхойгүй" гэсэн татгалзсан хариу өгсөн байгаа юм. Зорилго тодорхойлж, урилга хүртэл ирүүлсэн байхад БНСУ-ын ЭСЯ-д өөр ямар зорилгын тухай тайлбар хэрэгтэй юм бэ?

Тодруулбал, Монгол Солонгосын хамтарсан эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн чиглэлийн албан хаагчдыг "Үүдэл эс ба нөхөн сэргээх анагаах ухаан 4" гэсэн чуулга уулзалтад оролцуулж, дадлага туршлага солилцох арга хэмжээнд оролцох урилгатай байхад ийнхүү албаар татгалзуулсан. Энэ арга хэмжээнд оролцох гээд ажлаа зохицуулж, онгоцны тийзээ захиалсан байсан иргэд  эдийн засгаараа хохироод үлдэж байна.

Тэд арга хэмжээнд оролцох гэж байгаа болохоос очоод харлаж, ажил хийе гэсэн санаа зорилго огт агуулаагүй байсан юм шүү.  Хашир хашир байлаа гэхэд ийм хашир байж болмооргүй санагдах юм.

Өнгөрсөн аравдугаар сарын 01-нээс эхлэж сэтгүүлч, эмч өмгөөлөгч нарт илүү боломж олдож байгаа виз мэдүүлэхэд асуудалгүй боломжтой мэтээр ярьж худлаа цаасан малгай өмсгөж байсан БНСУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад гомдолтой байна. Ялангуяа сэтгүүлч нар чөлөөтэй, Солонгосын сэтгүүлчдийн эвлэлтэй гэрээ байгуулсан  тухай яриа шоу байсан уу?


Харилцуурын цаанаас харилцааны соёлгүй харилцдаг Консулын ажилтантай


Бас нэг зүйл. БНСУ-ын ЭСЯ харилцуурын цаанаас харилцааны соёлгүй, доромж өнгө аясаар харилцдаг ажилтны тухай дурьдахгүй өнгөрч боломгүй.  Виз мэдүүлсний дараа хариу гарахаас нэг хоногийн өмнө ЭСЯ-ны Консулын ажилтан утсаар холбогдож ямар зорилготой БНСУ-руу аялах гэж байгаа талаар асууж лавладаг юм байна. Гэхдээ нэг биш нэлээд хэдэн хүн харилцуурын цаанаас харилцдаг бололтой. Олон хүний дунд харилцааны доголдолтой сайнтай муутай хүн байдаг байх. Ер нь бол ажилтнуудыг нь ааш авир, харилцааны хувьд доголдолтой байгааг БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлсэн хүн бүр хэлнэ.

Дээрх урилгатай иргэд рүү холбогдсон Консулын эмэгтэйн  ажилтан утасны цаанаас уурлаж уцаарлаж, доромжилсон дээрэнгүй өнгө аясаар ярьж "Юунд явах гэж байгаагаа ойлгохгүй байгаа тантай юу ярих билээ дээ" гэж хэлээд утсаа таслаж, тохуурхах жишээтэй. Мөн утсаа аваагүй, сонсоогүй хоёр хүний визийг шууд татгалзуулсан байгаа юм. Элчингээс нэг удаа залгалаа, сонсоогүй байж болно. Гэхдээ виз мэдүүлсэн иргэн эргүүлээд залгахаар утсаа авахгүй, эсвэл шал өөр хүн авснаа "Эргүүлээд залгана" гэчихээд таг болсон байгаа юм. Ийм хайхрамжгүй ажил хийдэг хүмүүс байна. Мөн харилцааны соёлгүй, бусдыг дарамталж доромжилж харьцдаг ажилтантай. Тэр хүн ажлаа хийснийхээ төлөө цалингаа бүтэн авч байгаа. Гэхдээ олон нийттэй харилцдаг хүн харилцааны тал дээрээ анхаарах нь зүйтэй болов уу.
 

Хараал идсэн 07 буюу зорилго тодорхойгүй гэсэн хариу


Солонгос улс руу гурван сараар аялагчдын групп гэж бий. Тэнд виз мэдүүлээд татгалзсан, мэдүүлэхийн тулд юу бүрдүүлэх, юуг анхаарах тухайгаа бичиж хуваалцдаг олон мянган хүн энд бий. Тэд бол виз гарахгүй байгаа шалтгаан, мөн виз татгалзсан хариуныхаа учир шалтгааныг олох гэсэн хүмүүс. Виз мэдүүлсэн олон хүний татгалзсан шалтгаан нь  хараал идсэн 07 тамга буюу зорилго тодорхойгүй. Зорилгогүй аялж зугаална гэж байхгүй биз дээ. Зорилготой байгаад виз мэдүүлсэн хүн утсаа сонсоогүй төлөө зорилго тодорхойгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу авахаар гомдолтой санагдана биз дээ.

Арга нь барагдсан группийн гишүүд "БНСУ-ын ЭСЯ 07 гэсэн тооноос өөр тоо мэддэггүй юмуу, виз мэдүүлсэн 10 хүний 8-ыг гадаад паспортынх нь ард 07 дарчихна. Цөөхөн хэдэд нь 06 буюу хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна" гэж уурлаж цухалдаж байх вий дээ.

Хуурамч бичиг баримтыг бол хувь хүн өөрөө биш, материал бүрдүүлж газрууд л бүрдүүлж өгч байгаа шүү дээ. "Тэдэн төгрөг өгчих тэрийг чинь асуудалгүй бүрдүүлж өгнө" гэж мөнгө авчхаад бүх зүйлийг нь баллаж байгаа газруудтай ч хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй.
 

Визний материал хүлээж авдаг газрууд бусдын итгэл найдвар, хөлс хүчээр нь бизнес хийж байна


Монголчуудын ганц хүсэл мөрөөдөл гадагшаа гарч боолын ажил хийж их мөнгөтэй болох гэсэн хүсэл юм. Гэвч хүсэхийн хэрээр хясах юм. Монголдоо 20 жил зовж байхаар хүний нутагт 2 жил зовоод ирье л гэж боддог.

Сүүлийн үед төрийн алба хаагчдын тэр дундаа багш, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын виз гарахгүй, татгалзсан хариу их авч байна. Яагаад гэвэл тэд гараад эргэж ирэхгүй харлаад байгаа тул Элчингээс ийнхүү хаалт тавьсан гэх.

Нөгөө талаар монголчуудыг энэ виз мэдүүлгийн газрууд үнэндээ мөлжиж, халаасыг нь сэгсэрч байгаа нь харамсалтай. Итгэл найдвараа гээлгүй тэдэнд хандаж тусламж эрж байхад сарын дараа “Таны материал татгалзсан” гэх хариуг сонсохоор өөрийн эрхгүй нүд харанхуйлж байгаа юм. Гэхдээ л гандан буурахгүй гурван сарын дараа дахин материалаа сайжруулаад орохоор дахиад л сарын дараа нөгөө л татгалзсан хариугаа сонсч байгаа юм. Хэлэх ч үг олдохгүй дээ. Виз мэдүүлгийн газрууд иргэдийг хэрхэн мөлждөг талаар тооцоо судалгаа хийлээ.

Сүүлийн үед Солонгосын виз мэдүүлгийн газраар хол ойрын хамаатан садан, найз нөхдөдөө оочер дугаар бичүүлэх гээд хэд хэдэн удаа очлоо. Хүмүүсийн тэр бүр анзаарахгүй нэг зүйл байна. Манайхан ч анзаарах сөхөөгүй материалаа сайн бүрдүүлээд өгч байвал тэр нь хамаагүй ээ гэсэн хандлагатай ч юм шиг. Яг үнэндээ манайхан өөрсдөө солонгосчуудыг баяжуулаад байна шүү.

1-т Солонгосын виз мэдүүлгийн газар өдөрт хамгийн багаар бодоход өдөрт 40 хүн виз мэдүүлж байна. 1 хүний үйлчилгээний хөлс ойролцоогоор 55000. Ингээд виз мэдүүлгийн газар 8 ажиллаж байгаа гэж бодохоор өдөрт 8 газарт нийт 320 хүн үйлчлүүлж байна гэсэн үг. Зөвхөн нэг өдөрт монголчуудаас авч байгаа хөлс хамгийн багдаа 17.600.000 төгрөг. Энийг сараар бодоод үзэхэд ажлын 22 хоног гээд бодоход сард 387.000.000. Жилд 4.646.400.000 болно гээд бод доо.

Үүнээс түрээсийн төлбөр, үйл ажилгааны зардал, цалин хөлс гээд хамгийн их зардал гарлаа гэхэд ямар ч байсан сардаа хамгийн багдаа 2.500.000.000 цэвэр ашиг хийж байна. Ингээд харахаар манайхан баян юм шиг. Визний материал бүрдүүлэлтийн газрууд маш олон. Дээр нь Банкинд байршуулж байгаа мөнгө гээд бодохоор ядуу биш баян хүмүүс шиг харагдана. Гэхдээ зайлуул баян биш л дээ, дандаа өр зээл байгаа нь ойлгомжтой.

2-т визний материал бүрдүүлэлтийн газар. Эзэд нь монголчууд байдаг байх.

Эдгээр газруудаар 1 байгууллагад нь өдөрт дор хаяад 10 хүн гэж бодоход 8 байгууллагаар бодьё. 1 хүний үйлчилгээний хөлс 100.000 төгрөг. Нийт өдөрт 8.000.000 төгрөг, сард 176.000.000 төгрөг, жилд 2.112.000.000 болж байна.

3-т Банкинд байршуулах мөнгө. Дийлэнх хүмүүсийг НДШ- ээрээ виз мэдүүлдэг гэж бодоход өдөрт 120 хүн 5.000.000 төгрөгөө байршуулж байгаа. Банкинд өдөрт 600.000.000төгрөг  угаагдаж байна. Энэ тоо тасралтгүй явагдаж байгаа учраас сараар бол 13.200.000.000 төгрөг жилд 158.400.000.000 болно. Бүх хүмүүс энэ мөнгийг 3 сарын хугацаатай хадгалуулдаг. Гэтэл визний гаралт 2-хон хувьтай байгаа яг одоо үед бол хүн амьтанаас зээлсэн, байр машинаа барьцаанд тавьсан, банк, банк бус байгууллагаас дандаа хүүтэй зээлсэн хүмүүс хий дэмий нэг сар байршуулаад ямар ч хүүгүй шахуу буцааж аваад дээр нь ахиад хүү нэмж төлөөд хүмүүсдээ буцааж өгнө. Нэг иймэрхүү байдалтай байна.

 Ингэж л ядарсан бидний мөнгийг завшиж, угааж байна. Одоо бүр виз гаралт чангарсан юм байна гээд өөр хоорондоо ярилцаж байна. Нээрээ л тэр визний материал хүлээж авдаг газрууд бусдын итгэл найдвар, хөлс хүчээр нь бизнес хийж хөлжихөө болимоор байна. Өчнөөн хүний амьдрал ард нь явж байгаа шүү гэдгийг ойлгохыг хүсье.
 

Виз мэдүүлгийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж хохирсон


 Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон эмэгтэй Я.Эрдэнэ-Отгон мэдээлэл хийж байсан удаатай.

Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 02-ны өдөр БНСУ-ын “Ионсэй” их сургуульд ярилцлагад орохоор тавдугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн “С” виз мэдүүлгийн төвд визээ мэдүүлжээ.

Хохирсон гэх Я.Эрдэнэ-Отгон “Виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ гэгч нь БНСУ-ын ЭСЯ-ны Консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас “Ионсэй” их сургууль руу залган, миний ярилцлагын цагийг дур мэдэн цуцалсан байна. “Ионсэй” их сургуулиас явуулсан ярилцлагын цаг бүхий тамгатай албан бичиг дээрх утасны дугаар руу нь ЭСЯ-ны дугаарыг ашиглан залгаж, цагийг нь дур мэдэн цуцалж, миний эрхэнд нь халдсанд гомдолтой байна.

Тиймээс ЭСЯ-наас хариу тайлбар хүсч байна. Би виз мэдүүлснээсээ зургаан өдрийн “С” виз мэдүүлгийн төвд хандаж “Ионсэй” их сургуулиас ирсэн ярилцлагын цаг бүхий тамга тэмдэгтэй бичиг баримтыг ЭСЯ-руу яаралтай дамжуулж өгөхийг хүссэн. Гэтэл виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ тэр өдрөө миний бичиг баримтыг ЭСЯ-нд аваачиж өгөөгүй байгаа юм. Виз мэдүүлгийн төв хүний бичиг баримтад хариуцлагагүй хандсанаас болж хоёр жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө нь талаар боллоо. Хүний бичиг баримтыг ашиглаж, дур мэдэн ярилцлагынх нь цагийг цуцалсан хоёр иргэнийг хариу тайлбар хийхийг хүсч байна.

Мөн цаашид виз мэдүүлэхэд нь ЭСЯ өс хонзонгийн сэдлээр хандахгүй байх боломжийг нээж өгөхийг хүсье. Би хохироод чимээгүй өнгөрч болох ч виз мэдүүлгийн төвийнхний хариуцлагагүй байдлаас болж өөр олон хүн хохирохоос сэргийлж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянаж, үйл ажиллагааных нь хариуцлагыг дээшлүүлж өгөхөд анхаараасай. Над шиг олон хүн хохирч, хүсэл мөрөөдлөө нураалгасан байх” гэсэн юм.

Ингэж хүнийг хохироож байгаа, мөн харилцааны соёлгүй ажилтнуудтайгаа хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хичнээн  хүнийг эдийн засаг, сэтгэл санаагаар нь хохироох гэсэн юм бэ.
 
О.Гэрэл
Оллоо.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-19 17:06:25
    Солонгосруу нэг гарсан бол шууд харлах нь зөв юм мульт хүсээд ирвэл өнгарөө цагын гарц юм бна хууль дүрмээр нь амьдарч болохгүй юм бна.хэцүү юм бна
  • Зочин 2019-02-19 17:01:19
    ирж очоод мульт аваад журмаар нь явах гэхээр 3 удаа гараад л түүнээс хойш байнга 07 дарууллаа ингээд 3 сар хүл.нэ дахиад л 07 одоо гарвал шууд харлана .цаг алт...
  • Bn 2018-12-19 05:55:20
    Алийн болгон хүний өмнөөс амьд явцгаах вэ дээ. Тэнд бгаа СОлонгос гэдэг улс бидэнд өртэй биш хүлээж авах албатай ч биш.
  • эмээ 2018-12-12 09:00:22
    Эзэнгүй мал шиг болсон ард түмнийг минь барьж идэж зулгааж цадаж байгаа хүмүүс үеийн үед үрийн үрд үр удмаараа хараалд өртөг....
  • g 2018-12-07 09:11:13
    Bank nd mung b.rshuulna Greg mung ugaaj b.gas edeg bishvv
  • t 2018-12-07 05:10:21
    Mongol ulsii irgenio each bolox passport Dee solongsii elchin doromjilj car Tsonga data erxgvi
  • 2018 оны 4 сард материалаа егеед сар бол 2018-12-06 01:12:23
    2018 оны 4 сарын визи мэдуулээд 07 код даруулсан ханддаг газраар нь л егуулсэн анх удаагаа егсен еерийгее визи гарах бурэн итгэлтэй бсан юм
  • Zochin11  2018-12-06 00:15:00
    Solongosiin elchin passporton deer tamga dardgaa bolimoor bna, arai davartsan, tamga darj yaadgiin tsaanaa ugaasaa burtgeltei bgaa bizdee, passport buzarlaad
  • 07 2018-12-06 00:10:45
    JINHNEESEE AYLAH ZORILGOTOI ESWEL ALBAN SHUGAMAAR YWAH HVMVVS DUND NI HOHIROOD BN. YM VZEJ HARJ GADNII SOELTOI TANILTSMAAR L BNSHDEE.
  • u 2018-12-05 01:45:48
    Extol vnen
  • Ustgah 2018-12-03 11:58:38
    Arai arai huuli zuin arga hemjee avah heregtei
  • uhamsartai baildaa 2018-11-30 08:41:01
    esreg taliin bair suurinaas bodood uz. tanii zuvshuurluur tanaid gadnii hun orj ired gemt hereg hgd bvl ta ahij gertee oruulahu? arai l shde bid uursduu
  • Уншигч 2018-11-29 04:55:21
    Манайхаас 20,000 орчим хүн харлаж үлдээд бүүр хашраачихгүй юу даа. Монгол улс солонгос япончуудад 30 хоногийн хугацаатай визгүй зорчих эрхийг өгөх хэрэгтэй.
  • u 2018-11-29 00:40:21
    Solongsiin viz mash Maui Garth b.a mungiig banktai niilj ugaadag shiv atg aa
  • Үхэр сэтгүүлчид 2018-11-28 22:45:50
    Сэтгүүлч гэж нэг үхэр бнаа. Юугаа бичээд байгаа үхэр вэ? Аялана гэчихээд ажил хийгээд байвал зөв үү? Үхэр ээ????
  • Зочин 2018-11-28 17:36:49
    ГХЯ иргэдээ ихэнх оронд визгүй болгохын тулд сайн ажиллах хэрэгтэй.Иргэд нь энд тэндхийн консулын газраас виз гуйж царай алдаж байх ямар хэрэгтэй юм
  • Irgen 2018-11-28 16:33:53
    Ochood harlaad baival ali ch uls durguitsen shuudee. Zgr viz meduulehgui l baihad bolno shdee.
  • ха ха.. 2018-11-28 16:20:44
    шулуулж бхдаа таарсан таар шуудайнууд. яасан ч хаширдаггүй юм. Тэр шулаад бгаа шаарнуудыг орцонд нь отож бгаад хошногоруу нь нэг сайн бүлээд өг.
  • Zochin 2018-11-28 14:49:45
    JDv hamaatai bailgvi yahiin. Solongodiin elchingiin ajilchidtai ter Dorjtoi hatuu hatiutslaga tootsii mongolchuudaa
  • doljin 2018-11-28 12:48:26
    Elchingiin ajiltnuudiin nertei heden umhii unertei amtau.nudnii shiltei aash haritsaa. Muutai olon avgai nar iluu oton too shuudee
  • иргэн 2018-11-28 08:58:08
    solongost solongosgu bolno elchingiini huuguud gargaach gomdol bval ochood gal tabichihgui yu
  • Zassss 2018-11-28 07:27:20
    Hehe tegeed l visa husehee l bolichihooch de. Yamar utgagui yum bichdeg googoo ve
  • Хохоо 2018-11-28 06:39:30
    Лаларын арчаагүй одооо үеииин бид арчаагүй эр нь архи ууна хулгайхииин согтоод нэгиигаа хорооно эмс нь нөхөртэй нөхөргүй аль нь уугаал идээл дараан яанхан болн...
  • !!! 2018-11-28 06:31:25
    Гадаад улсын ЭСЯ-нд гоморхоод яах вэ дээ?! Манай өөрийн төр засаг маань иргэдээ ийм байдалд оруулсны л гайг бид амсаж байгаа нь энэ шүү дээ!!!
  • zochin 2018-11-28 06:12:27
    МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ҮНЭН ҮХЭР ШҮҮ ДЭЭ. ХОХЬ НЬ
  • Зочин 2018-11-28 05:55:47
    БНСУ-ын ЭСЯ-ны гадаа очиж жагсаал хийвэл яасан юм. Манай нэг найз 4 удаа 07 гэдэг нь авсан. Ороод бай хэдэн удаа тэгэх нь харна.
  • zochin 2018-11-28 04:11:17
    bid oorsdoo l buruutai shuu dee, 3 saryn visa avaad tend ochij haraar ajil hidgui bsn bol iim ih tatgalzsan hariuu garahgui baih bsn, ehleed oordoo dugnelt hii
    89.176.15.240
    Мэдэгдсэн Хариулах
  • ju 2018-11-28 03:39:26
    Zov yum bichjee.yag unendee yadarsan ard tumnii mongo setgel sanaagaar uneheer tigloj bgaa.ene vizni asuudliug dahin harj uzeh l heregtei.so nar budnig shulj bn...
  • Нямаа  2018-11-28 03:19:20
    Олон хүнийг эдийн засгаар нь хохироохоо боль..Хариуцлага чанга байлаа ч харилцаандаа анхаар Элчингийнхээн...Та нараас ичиж үхлээ...
  • Archaagui tor 2018-11-28 02:59:22
    Манайд суугаа элчин сайд, ажилчид бүгд хаан мэт аашилдаг. Манайд ирэхээрээ гадаадын иргэд ёстой дуртайгаа хийж, дунд чөмгөөрөө нарина гэх ч болдог дө.
  • Dgh 2018-11-28 02:43:36
    Manai gadaad yamnii archaagui albatuudiin buruu.elchin saidiin yamand not bichig ogchih zurhgui .
  • урнаа 2018-11-28 02:33:04
    унэнштэй тэтгэврийнхэнд бол таван сая байршуулахгуй бхад болонштэй тэгээд ер нь 20-65 насныханд яагаад 3сар ажилах виз олгож болохгуй гэж
  • zochin 2018-11-28 02:30:11
    Zov.ene buxend bidnees boldog.buruug uursduusuu xaix xeregtei.
  • Бат 2018-11-28 01:39:36
    Энд бусдаас буруу хайхаар манай төр биднийг ажилтай байхад юу хийв ЖДҮ-г яаж зарав хөрөнгө хаачив бид очоод хүн шиг байж чаддаг билүү ...