Туркийн тусгай үүргийн онгоц буусан асуудлаар гишүүд юу гэв

Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Энэ нь  Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ -тай холбогдсон асуудал юм. 

Тухайн үед УИХ-ын гишүүд болон томоохон албан тушаалтнууд сургуулийнх нь багш нар хүний эрхийн өмгөөлөгчид “Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлах гэж байна. Ийм зүйл байж болох уу. Хүний эрхийн асуудал хөндөгдлөө. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана. Монголд суурьшсан хүнийг хулгайлах юм бол хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн асуудал болно” хэмээн  мэдээлэл хийж байв.

Ямартай ч Туркээс баривчилгаа хийхээр ирсэн хүчнийхэн өдөржин Буян-Ухаа онгоцны нисэх буудал дээр байж, манайхныг түгшээж айдаст автуулсан юм. Харин тус улсаас ирсэн гурван онгоц орой буцахдаа хүн авч яваагүй, манай талын хууль хяналт болон холбогдох хүмүүстэй харилцан ярилцаж ойлголцоод нутаг буцсан талаар эх сурвалжууд хэлж байсан.Гэхдээ одоогоор хүн хулгайлахыг завдсан хэрэг ямар шатандаа яваа нь талаар мэдээлэл хаагдмал байна. 

 Хэргийг цагдаагийн байгууллага биш Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа гэх. Учир нь улс үндэстэн дамнасан онц ноцтой хэрэг учраас ийнхүү тагнуул шалгах ёстой  байдаг аж. 

Тэгвэл өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудал дахин сөхөгдөв.  Гишүүд ямар байр суурь илэрхийлсэн бэ? 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Туркийн иргэнтэй холбоотой асуудлаар Засгийн газар өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөөгүй. Тусгай үүргийн онгоц газардах зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ? Туркийн талаас Монголын Засгийн газартай зөвшилцсөн гэсэн хариулт өгсөн. Харин та нар дуугараагүй. Тэд үнэхээр зөвшилцөөгүй бол Туркийн тал Монголын хилийг зөрчсөн юм уу?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Үндэслэлгүй асуудлаар Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах гэж оролдож байна. Туркийн талтай тохиролцож хүн хулгайлсан гэж байна. Энэ яриа чинь улс орнуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, Үндсэн хууль зөрчсөн явдал болно шүү. Вейсел Акчайг хулгайлах гэсэн асуудлыг прокурор шалгаж байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс хоорондын асуудлыг ярихдаа хурлыг хаалттай горимд шилжүүлж, хууль хяналтынхныг байлгаж байгаад ярих хэрэгтэй. 

 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Туркийн онгоц дипломат шуудан авч ирнэ гээд нисээд ороод ирсэн. Дипломат шуудан олгохоор онгоц ирсэн бол гадаад харилцааны яам зөвшөөрөл өгдөг. Ирсэн зорилгоосоо өөр зорилготой байсан бол нөгөө тал хариуцлага хүлээдэг юм. Иймд Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн тохиолдолд бид хатуу эсэргүүцэл илэрхийлэхийг үг, үйлдлээрээ харуулж, таслан зогсоосон. Монгол Улсын гадаад яам мэдэгдэл гаргасан. Ерөнхий сайдтай байр сууриа нэгтгэлгүй гадаад харилцааны яам мэдэгдэл гаргадаггүй. Тэр шөнө гаргасан мэдэгдлийг аваад үзээрэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хүний эрхийг хамгаалсан, хулгайлах гэж байхад зогсоосон гэдэг зүйл ярилаа. Засгийн газар хамгаалахад оролцсон байх. Гэхдээ яахаараа гадны тусгай албад онгоцоо хөлөглөөд Буянт-Ухаад 3-4 хоног тусгай албан хаагчид нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах ажиллагаа явуулаад байж байдаг юм. Туркийн тал УИХ-ын гишүүдэд бүгдэд нь нот бичиг илгээсэн. Энэ бичигт “Энэ завшааныг ашиглаад элчин сайд миний бие Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагаагүйгээр үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотолж байна” гэсэн байгаа. Туркийн элчин сайд худлаа яриад байгаа юм уу? Эсвэл бид мэдэн будлиад байгаа юм уу? 

Ийнхүү өнгөрсөн зун болсон үйл явц Төрийн ордонд гишүүдийн хэрүүлийн алим болон хэд хуваагдлаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдгээс илүүтэй тодорхой мэдээллийг гишүүд хүсэж байна. Гэхдээ үүнд тодорхой хариулт өгсөнгүй. 

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2018-11-28 02:42:52
    Ogor Turkuudiig hooj gargaa tednees oligtoi zuil huleeh heregguig medeh humuus ni mednee !!
  • Бат 2018-11-28 01:41:55
    Тоо дотор үсэг гэгчээр туркийн онгоц ирж буруутай иргэнээ авах гээ л биз бид бүх асуудлаа цэгцэлчинсэн үү яршиг л байна
    • ergelzee  2018-11-28 02:10:06
      tgd ch haritsuulalt chin yostoi tohiroogui bna ... ene l ZASGIIN ued bolsnooroo yarigdaj bga asuudal..
    • ergelzee  2018-11-28 02:09:07
      end hunii erhiin asuudal yarigadj bna erhemee. manai ulsyn Hunii erhiin conventsid negdsen uls uchraas buhii l talaar tuuniig murduh yostoi, irgenee avahaar kk