Д.Сугарын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэцийн гишүүнД.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас дахин гаргасныг хэвлэлүүд мэдээлж байна. Өчигдрийн байдлаар Үндсэн хуулийн цэцийнхэн Д.Сугарын асуудалтай танилцаагүй байв. Харин ирэх долоо хоногоос хэлэлцэх мэдээлэл байна. Ингэхдээ прокурорын байгууллагаас ямар хуулийн заалтыг үндэслэснээс шалтгаалж Д.Сугарыг түдгэлзүүлэх үү, буцаах уу гэдгийг шийдэх аж.
 
Ерөнхий прокурор Д.Дорлигжав Д.Сугарын асуудлаар өмнө нь хэдэнтээ хандаж байсан ч бүтэлгүйтсэн. Энэ удаа цагдаагийн байгууллагынхан Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгтэй холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргажээ. Тодруулбал, түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ -ийн хэргээр ял сонссон Ч.Хоролсүрэнд төрийн өмчийн обьектуудыг хууль бусаар хувьчилсан хэргээр буруутгаж буй юм.

Зууны мэдээ
Б.Заяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.