Таеквондогийн холбоо ерөнхийлөгчөө сонголоо

Ойрын өдрүүдэд спорт холбоодууд Их хурлаа товлож, шинэ удирдлагаа сонгож байна. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт/11.24/ Монголын олимпийн Таеквондогийн холбоо Ээлжит бус Их хурлаа хийн дүрмээ баталж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах удирдлагаа сонгов.

Тодруулбал, ээлжит бус хуралд 109 гишүүн оролцсоноос 57 хувийн саналаар холбооны ерөнхийлөгчөөр Д.Энхбатыг сонгосон байна. Мөн шинээр томилогдсон ерөнхийлөгч багаа бүрдүүлж, тус холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар М.Энхбаатарыг томилжээ.

Д.Энхбатын хувьд 2006-2018 оныг хүртэлх 12 жилийн хугацаанд Монголын таеквондогийн холбоог удирдаж байгаад одоогоос сар гаруйн өмнө ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байсан юм.

Б.ОД
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.