АН-ын бүлэг дахин завсарлага авлаа

Энэ сарын 23-ны өдөр эхэлсэн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр үргэлжиллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд УХүрэлсүхийг нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж, танилцуулах шаардлага тавьснаар тус хуралдааныг  өнөөдрийг хүртэл хойшилсон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайдын өмнөөс тайлбар хийхээр ирсэн юм.

Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эсэргүүцэж, Ерөнхий сайдыг хуралд биечлэн оролцох хүртэл завсарлага авах санал дахин гаргав. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлэхээр тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-28 02:19:51
    АН-ын авилгалчид хажуугаар юу вэ дээ. Бат-Үүл хүү Чулуудтайтайгаа НИТХ-д оролцож мөнгө идсэнээ ярих хэрэгтэй. Зоригийг алснаа ярих хэрэгтэй.