Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон зарим хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн  прокурорын газраас Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд:
 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,
 

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын "Чайна машинери инженеринг" корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”,
 

Мөн “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
 

Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150.000.000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, хүү О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхүүдэд шилжүүлжээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-28 04:12:15
    Ал эрт, тэр дор нь л шийдэх ёстой улс шүү дээ.
  • MU huulitai sain huulitai!  2018-11-28 01:45:46
    Fortune duu ih l dalchignasan daa hen namaig heleh we nohoi hen saah we gesen shig l, yag l HUULI ZAAZ ene hund uilchilehgui yum shig danhalzaz b san daa!
  • Иргэн 2018-11-27 13:37:32
    Заа АН-ы том хулгайчууд эхнээсээ шүүхэд очиж. Одоо МАН-ы хулгайчуудыг аваачих хэрэгтэй байна. Ингэж байж төр цэвэршиж Монгол улс өндийнө.
  • зочин 2018-11-27 11:48:47
    Хашаа хатгах газаргүй болсон нийслэл хотын 90 га газар ганц Наранхүүгийн мэдэлд бсан эсвэл бгаа гэдэг үнэн үү. Үнэн бол төр учрыг нь олооч.
    • Пял 2018-11-27 14:26:51
      Маафаан байхгүй. Зараагүй зүгээр олгосон гэсэн манай дарга