Нийт нутгийн 20 хувьд зуд болох нөхцөл бүрджээ
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зураглал гаргажээ.

Зуншлага, бэлчээрийн даац, малын тоо, цаг агаарын мэдээ зэрэгт тулгуурлан гаргадаг уг зургаар энэ өвөл нийт нутгийн 20 хувьд зуд болох эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн аймгийн ихэнх сум, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутагт хамрагдаж байгаа аж. Дээрх аймгуудад зуншлага оройтноос бэлчээрийн ургац бага, хадлан тэжээл бэлтгэх боломж хязгаарлагдмал, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй. Одоогоор нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.