Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт “Discover Mongolia 2014” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалт  Монголын хүүхдийн ордонд  эхлэнэ.

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт Налайх дүүрэгт  болно. Утас 9911570

10:00 цагт Халхын голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Архивын Агентлаг, Монгол Улсын Архивын газрын хамтарсан “Халхын голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн” хэмээх орос-монгол баримт бичгийн эмхтгэлийн нээлт Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно.

11:00 цагт ОХУ-ын Холбооны архивын агентлагийн удирдагч А.Н.Артизовтой хийх уулзалт Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно.

11:30 цагт Нээлттэй Нийгэм Форумын Эдийн засгийн асуудал хариуцсан менежер Д.Оюунбадам Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал хийнэ. Бага хурал "Монголньюс" мэдээллийн төвд болно. Утас: 313207

12:00 цагт Хуульчдын холбооноос Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 70116007, 98066116

12:00 цагт Халхын голын ялалтын 75 жилийн ойтой холбогдуулаад 9 дахь удаагийн Орос, Хятад, Монгол гурван орны олон улсын хайгуулын экспецицийн тайлангийн талаарх хэвлэлийн бага хурал "Монголньюс" мэдээллийн төвд болно.

12:00 цагт Монгол цэргийн музейд "Монголчууд дэлхийн II дайнд" номын нэгдүгээр дэвтэр "Халхын гол" түүхийн зурагт тайлбар толийн нээлттэй. Энэхүү ном нь Халхын голын дайны урьдач нөхцөл, түүхэн үйл явц, агаарын тулалдаан, монгол-зөвлөлтийн баатрууд, Халхын голын дайнтай холбоотой хөшөө дурсгал зэрэг мэдээллийг багтаасан олон нийтэд зориулсан танин мэдэхүйн бүтээл юм. Утас: 99299634

13:00 цагт газар хөдлөлтөд тэсвэртэй, өндөр барилгын талаар Япон улсын туршлагаас судлах семинар Чингис зочид буудлын Тэмүүжин танхимд болно. Утас: 99199511

13:40 цагт Монгол улсад ажиллаж буй Төрийн Департаментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал хариуцсан Тусгай Зөвлөх Жудит Хьюман сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролыг хөгжүүлэх, амьдралыг сайжруулахад чиглэгдсэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас олгох буцалтгүй тусламжийн талаар мэдэгдэл хийнэ.   Арга хэмжээ 29-р тусгай дунд сургуульд болно. 

14:00 цагт Онходын Жамъяаны мэндэлсний 150 жилийн ойд зориулан бүтээсэн шинэ номын нээлт ШУА дээр /СТӨ-Бкорпус 6 давхар 604-т/ болно. Утас: 99045949

14:30 цагт Монголын нийт орос хэлний багш нарт зориулсан ОХУ-ын "Орос хэл" хөтөлбөрийн хүрээндэх семинар Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно. Утас: 99196328


Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.