Орон байрны хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хулгайчаас салцгаая” фэйсбүүк хуудсыг нээн ажиллуулж байгаа билээ.

Тэгвэл уг хуудаст ирсэн мэдээллийн дагуу хулгайлах төрлийн 6 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Ц.Бат-Эрдэнэ "Хулгайчаас салцгаая" пэйж хаяг, фэйсбүүкийг ажиллуулж эхэлснээс хойш иргэд камерийн бичлэг болон халаасны хулгайч нарын мэдээллийг оруулдаг. Тэгээд манайхаас оруулсан мэдээлэл, бичлэгийнх нь дагуу шалгалт хийж, тухайн гэмт этгээдүүдийг олж ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийтдээ 6 гэмт хэргийг илрүүлсэн байна. Иргэдэд хандаад хэлэхэд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, хулгайч этгээдийн нүүр царай, тодорхой шинжийг нь сайн хэлж мэдээлж байгаарай гэж хэлье" гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2018-11-28 07:10:13
    HAPPY Town ОС -ны айлуудаар хаалга татаж үздэг, тогшиж чимээгү й бвал түлхүүрдэж үздэг хүн яваад бна ШАЛГААД ӨГӨӨЧ
  • ариунаа 2018-11-27 15:19:13
    Хулгайчаа барилаа ч шийтгэж чаддаггүй юм билээ. Суллаад л зүгээр явуулчдаг юм бна лээ. Хохирол барагдуулаагүй 4 жил болж бна.