Чингэлтэй дүүрэгт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж, хөлдөлт үүсчээ
Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэний улмаас дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж, шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөл байдал үүсчээ.  Тиймээс хор уршгийг арилгах Шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

Шуурхай ажлын хэсэгийн бүрэлдэхүүн 10 орчим техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн, хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцлийг бүрдүүлэн шинээр суваг шуудуу татаж, айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шилжин ирэгсэд 2018-11-28 17:34:52
    Угаасаа Ногоон нуур, 100 айл, 32-ын тойргийн урд хэсэг, Дарь эхийн Сэлбэ тал намагтай газар. Дураараа буучихаад хэнийг буруутгаад байгаа юм?
  •  2018-11-27 15:12:59
    ийм газарт амьдруулж иргэдээ тамлаж байгаа, ТАМЫН АМЬТАН ТӨР/төрийн бөөс/ ТАМДАА ЖАРГАЛТАЙ.