Гурван сая хүртэлх төгрөгийн гүйлгээ банк хооронд шууд шилждэг боллоо

Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр 7 хоногийн 24 цагаар дамжих гүйлгээний дүнгийн дээд хязгаар 1 сая төгрөг байсныг нэмэгдүүлж 3 сая төгрөг болгожээ.

Ингэснээр 3 сая хүртэлх төгрөгийн банк хооронд хийгдэх төлбөрийг  өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа бөгөөд 3 хүртэлх сая төгрөгийн төлбөрийг байршил, өдөр хамааралгүй аль ч цагт 1-4 секунтэд гүйцэтгэх бүрэн боломжтой болж байна.

Үүгээр Монгол Улсад цахим төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаа дахин нэг шат ахиж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах чухал ач холбогдолтой.

Иргэд болон банкуудаас ирүүлсэн хүсэлтийг сайтар судалж, холбогдох судалгаа тооцооллыг хийсний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд цахим төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж буй юм. 

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.