Бугат суманд 102 айл орох оронгүй болжээ
Говь-Алтай аймгийн Бугат суманд 41 метр секундын хүчтэй шороон шуурга шуурч нөхцөл байдал хүндэрчээ.

Говь- Алтай аймгийн Засаг дарга аймгийн онцгой комиссын дарга С.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажиллаж байна.

Аймгийн Бугат суманд энэ сарын 25-нд 40-42 м/с шороон шуурга шуурсны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Аймгийн Засаг даргын захирамж гарсны дагуу сумдын удирдлагууд малчид ард иргэдтэй шуурхай холбоо тогтоон хүний амь эрсэдсэн малчид малтайгаа уруудаж төөрсөн тохиолдол гараагүй байна.

Харин суманд 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хууларч, цахилгааны шон унаж цахилгаан халааалт бүрэн тасарчээ. Хохиролыг барагдуулахаар холбогдох албан байгууллагууд газар дээр нь ажиллаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.