Төрийн байгууллагын нэр ашиглаж хэвлэлийн бага хурал хийжээ
Хэвлэлийн бага хурал хийх нэртэй худлаа зар тарааж, мэдээлэл хийдэг хэсэг бүлэг хүмүүс байх шиг.

Өнөөдөр "Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс утаанд бага насны хүүхэд илүү өртөмтгий байгаа талаар тоо баримттай мэдээлэл хийж, иргэд, хувийн хэвшлийнхэн хамтарч агаарын бохирдлын хор нөлөөг багасгах алхам хийж буй талаар мэдээлэл өгнө" гэсэн зар оруулсан байсан. Гэвч тэднийхээс ийм хурал хийсэнгүй.

Харин энэ зарын дагуу дуучин Б.Халиунаа болон зарим сургуулийн багш нар бусад хүмүүстэй хамтарч маск сурталчилах хурал хийв. НЭМҮХ-ээс нэг ч хүн байхгүй, хэвлэлийн хурлын зарын дагуу мэдээлэл биш аж. Утааны улиралд хүүхдүүддээ маск зүүлгэхийг уриалж сурталчилав. Өөрөөр хэлбэл, дээрх зарын дагуу Цикл худалдааны төвд худалдаалагдаж байгаа маскийг сурталчилж хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ худалдааны төв нь гэр ахуйн бараа, эд зүйлс, бусад бүтээгдэхүүн зарж борлуулдаг төв юм билээ.

Хуралд ирсэн сэтгүүлчдэд  "НЭМҮХ-ийн хүмүүс ирж амжсангүй" гэж тайлбарласан байна. Харин  НЭМҮТ-өөс энэ хурлын талаар тодруулахад "Бид ямар ч хэвлэлийн хуралд оролцохоор тохироогүй, мэдэхгүй" гэжээ.

Тэд 1-2 дугаар ангийн 5000 сурагчдад утааны шүүлтүүртэй маск тарааж хүмүүнлэгийн ажил өрнүүлэх юм гэнэ.

Ийнхүү төрийн байгууллагын нэр барьж, худалдааны төвийн маскаа сурталчилж, албан байгууллагуудыг маск зүүхийг уриалсан хурал болжээ. Сайн үйлсийн аян өрнүүлж байгаа юм бол ингэж төрийн байгууллагын нэр ашиглаж, ирж амжсангүй зэргээр худлаа хэлэх шаардлага юу байсан юм бол.


О.Гэрэл
Оллоо.mn


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.