Нийгмийн сүлжээ бусдыг дураараа доромжилдог газар биш
Бид өөрсдийгөө  ардчилсан, хүнлэг, хүний эрх эрч чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулж байна гэж ярих дуртай. Гэвч ардчилал гэдгийг эрх, эрх чөлөө гэж ойлгон төөрөлдөх нь одоо болтол арилаагүй хэвээр байна. Олон нийтийн сүлжээнд бусдыг доромжилж байгаа иргэд өөрсдийгөө Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан / итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно/ эрхээ эдэлж байна гэж ойлгодог. Гэвч ардчилал бол “таны эрх бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэдэг зарчим үйлчилдгийг мартаж болохгүй.
 
Шүүхээс Ц.Батад Эрүүгийн хуулийн 111.2-т заасан бусдыг “гүтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял оноосон. Уг зүйлд “Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Ц.Бат олон нийтийн сүлжээ бол мэдээллийг олон нийтэд түгээх хэрэгсэл мөн үү гэвэл мөн.
Энэ утгаараа Ц.Батад шийтгэл ногдуулсныг зөвтгөж болно. Гэхдээ нэг асуудал бий.
 
“Гүтгэх” гэдэг нь бусдын хийгээгүй хэргийг хийсэн болгож ор үндэсгүй худлаа ярихыг хэлдэг. Тэгвэл инженер Ц.Бат шалгаж үзмээр, баримттай мэдээллийг ч олон удаа дэлгэж байсан байх юм. Үүний нэг жишээ нь, АНУ-аас олгосон 400 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар хийхээр нэгэнт тохирчихоод байхад МИАТ-ийн хөрөнгөнөөс 1.2 сая ам.доллар гаргуулан “Либерти партнерс” гэх компаниар бизнес төлөвлөгөө хийлгэсэн гэсэн жиргээ. Ц.Бат нь өнгөрсөн тавдугаар сард Дүүргийн шүүхэд хандан өргөдөл гаргаж, дээрх хэргийг шалгаж өгөх хүсэлт гаргасан ч хэрэгсээгүй бололтой. Хэрвээ Ц.Бат энэ хэргийг шалгуулаад нотолчихвол гүтгэсэн гэх хэрэг үгүй болох нь ойлгомжтой. Харин чадахгүй бол шийтгэлээ хүлээх нь тодорхой юм.
 
Олон нийтийн сүлжээнд хийсэн мэдэгдлийнхээ хариуцлагыг хүлээх эсэх тухайд бол харин ямар ч эргэлзээгүй, хүлээх ёстой. Олон нийтийн сүлжээ иргэдийг нэгтгэхийнхээ хажуугаар нэг ёсондоо гэмт хэрэгтнүүд, бузар булай үйлдлээ халхлах дээвэр болоод хувирчихсан байна. Хэн дуртай нь олон нийтийн сүлжээг ашиглан бусдын нэр хүнийг гутааж, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулах ёсгүй.
 
Мэйл хаяг ашиглан гэмт хэрэг үйлдэх, гадаадаас их хэмжээний
мөнгө явууллаа гэж итгүүлэн залилсан гэх мэт хүний ой тоонд оромгүй олон кибер гэмт хэрэг гарч байгаа нь Монгол Улсын интернэт хэрэглээ ямар ч хяналтгүй байдгаас шалтгаалдаг. Тиймээс залуусын уйдааг гаргах, гэмт хэрэг үйлдэх сэдэл болж байгаа цахим ертөнцийн хэрэглээнд бага ч гэсэн хяналт тавьж хуульчлах хэрэгтэй байна. Ингэлээ гээд хүний эрх чөлөөнд халдах асуудал огт биш. Комьютерын цаана суугаа олон мянган гаж донтон, нэгийгээ чадах гэсэн, уйдаагаа гаргах гэж санаатай, санамсаргүй хар бараан мэдээлэл түгээж бусдыг сэтгэхүйд буруу үлгэр дууриал болж байгаа үйлдлийг таслан зогсооход тустай.
 
Цахим ертөнцийг хянах, түүгээр дамжин үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг шийддэг тусгай хуультай болж асуудлаа шийдэхгүй л бол зугаацагчид энэ талбарт бүр хэрээс хэтэрсэн үйлдэл хийж эхлээд байна. М.Зоригт гишүүн Цахим ертөнцийн эрх чөлөөний тухай хууль батлуулахаар санал авч байгаа хэмээн хэдэн сарын өмнө жиргэж байсан юм. Тэгэхээр энэ талаарх хуулийг эрх баригчид анхаарч эхэлсэн бололтой. Цаг алдалгүй энэ хуулийг батлах хэрэгтэй байна, гишүүд ээ. Зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар намрын чуулганаар батлагдаж магадгүй гэх. Хэрээс хэтэрсэн эрх чөлөөг нь жаахан хазаарлаж, хөл хорио тогтоочихвол.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-09-04 03:15:21
    Гүтгэж болохгүй.Бас албан тушаал өгсөнгүй гэж доромжлож бас болохгүй
    202.179.23.163
    Мэдэгдсэн Хариулах
  • бэрхийг сур 2014-09-04 01:42:51
    энэ талаар хэлэх үг алгаа юу нь зөв буруу юм бүү мэдээ итгэхэд бэрх цаг шүү. бэрхийг сурахаар эрхийг сурсан нь хожиж байна
    202.179.20.177
    Мэдэгдсэн Хариулах