Эрүүл ахуйн шаардлага хангаагүй газруудыг 1800-1286 дугаарт
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарт иргэдээс гомдол мэдээлэл их ирдэг болов. Тухайлбал өнгөрсөн аравдугаар сарын 29-өөс энэ сарын 16-ны хооронд 98 иргэн ханджээ.

Иргэдийн олонхи нь буюу 71 нь "Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа"-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсчээ.

Мөн "Гэр хорооллын хашаанд хоол хийж зарж байна", "Муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна", "Бензин дутуу шахаж байна", "Барилгын суулт үүслээ" зэрэг 24 гомдол ирсэн байна.

Гомдлын дагуу харьяа дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд шилжүүлэн шалгуулжээ. Дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хандсан аж.
Хэрвээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар, мөн иргэний тавьсан шаардлагыг үл биелүүлж байгаа бол дээрх 1800-1286 дугаарт "ховлож" бай.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.