Х.Нямбаатар гишүүн эхнэрийн хамт ЖДҮХ сангаас зээл авсан этгээдэд итгэмжлэл гаргаж өгчээ
ЖДҮХ сангаас зээл авсан улстөрчидтэй холбоотой мэдээлэл УИХ, Засгийн газрын ирээдүйг бүүдийлгэж эхэллээ. Энэ асуудлаас болж суудлаасаа буух магадлалтай гишүүдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна..

Эдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар юм. Парламент дахь залуу гишүүдийн төлөөлөл болох тэрбээр ийнхүү улстөрчийн карьеараа хараар будаж байх шиг. Түүний хувьд “Өгөөдэй Ази” гэх компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад нь өөрийн нэр дээрх орон сууцыг барьцаа болгож, итгэмжлэл олгожээ. Итгэмжлэлд “Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасныг үндэслэн ХУД 15-р хороо Оддын Хотхон 37А байр 7 тоот хаягт оршин суух Хишгээгийн Нямбаатар, Ишбалдангийн Баярмаа /цаашид төлөөлүүлэгч гэх/ “Өгөөдэй Ази” ХХК-г төлөөлж захирал Бямбарагчаа-н Батзориг-д /цаашид төлөөлөгч гэх/

Энэхүү итгэмжлэлийн дагуу Миний нэрийн өмнөөс:

-ГД000312621, Ү2206006948 ХУД 1-р хороо Олимп гудамж 37А байр 7 тоот 126 мкв 4 өрөө орон сууцыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй  холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх чөлөөлүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг олгож байна” гэжээ.



“Өгөөдэй Ази” компани энэхүү итгэмжлэлийн ачаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 000 000 төгрөгийн зээлийг авсан баримт олон нийтэд хүрлээ. Тус компани ЖДҮХ сангаас вакум цонх болон пластик хаалга үйлдвэрлэх төсөл бичиж зээл авсан байна. Уг зээлийн ХХААХҮ сайд Б.Батзориг унагасан А/88 тоот тушаалаар олгожээ.


Х.Нямбаатарын хувьд хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал яригдаж эхэлсний дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сонгогчид маань хүлээн зөвшөөрвөл хотын дарга болно” хэмээн нууцхан мөрөөдлөө ил болгосон. Гэвч одоо ЖДҮХ сангаас зээлтэй холбоотой хотын дарга байтугай УИХ-ын гишүүний суудал нь ч ганхаж мэдэхээр боллоо. Эрхэм гишүүний зүгээс “Өгөөдэй Ази” ХХК-тай ямар хамааралтай болох баталгаа гаргаж өгсөн зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд ямар тайлбар өгөх нь сонин байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • и 2018-11-28 03:17:48
    Энэ залуу ингээд өнгөрвөө хөөрхий.
  • Зочин 2018-11-27 13:42:56
    Одоо ЖДҮ-чид бүгд яг ийм итгэмжлэл гаргаад ирнэ, дараагийн молиго үмхүүлэх үлгэр, одоо алтан гургалдай шиг донгодсон ч ард түмэн та нарт итгэхгүй
  • lk 2018-11-27 10:59:46
    ene ih hural geech hulgaich nariin uur uurhaig taraah heregtei ard tumen yugaa huleegeed bnaaa
  • Zochin 2018-11-27 07:04:22
    Yag sh dee yag sh dee yag sh dee. KKKK. Bas muu yumandaa sain. Ichij amidraach.
  • пүжээ 2018-11-27 06:06:34
    ийм гар байж таарна. Хүрэлсүх ЖДҮ-ээр хахуулджээ.
  • өмгөөлөгч  2018-11-27 05:33:34
    одоо зээлээ төлүүлээд хэрэгтэй хүмүүст нь өгөөч дээ болоо юм биш үү худлаа шоугаа болимоор юмаа
  • зочин 2018-11-27 04:37:43
    Наад ЖДҮ-гээ хая,,,Бондууд ,Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суваргын орд, Үнэ тогтворцуулах хөтөлбөрийг ярь,,, хэдэн зуу дахин их мөнгийг идсэнийг төл...
  • zochin 2018-11-27 04:14:59
    http://StartWeeklyJob.com/?userid=105175