Есөн морин хуурчтай 94 уртын дуучин Төрийн ордонд шуранхайлав
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ой өчигдөр болж өнгөрөв.

Энэ ойд зориулж өчигдөр Төрийн ордны иргэний танхимд 94 уртын дууч, 9 морин хуурч "Уяхан замбуу тивийн наран, Энх мэндийн баяр" зэрэг 10 уртын дууг шуранхайлж ордны жаврыг үргээв.  АЖ, МУГЖ, СТА зэрэг олон алдартай уртын дуучид ирж дуулав.

Тэдний дуулсан 10 дуу нь бүгд Төрийн хүндэтгэлийн дуу бөгөөд ямар утга учиртай, хаана, хэрхэн дуулах Монгол төрийн дуу гэж юу вэ зэрэг мэдээлэл өгч, Улс тунхагласны өдрийн мэнд дэвшүүлснээрээ ихээхэн онцлогтой байв.  

Тухайлбал, Уяхан замбуу тивийн наран, Эрхэм төр,  Түмэн эх,  Хуур магнай,  Эртний сайхан,  Оломгүй далай, Өвгөн шувуу,  Зээргэнтийн шил,  Дуртмал сайхан,  Хөөрхөн халиун,  Энх мэндийн баяр зэрэг уртын дуунуудыг эгшиглүүлсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төрбат 2018-11-27 06:35:04
    Ашгүй дээ.Төрд шургалсан чөтгөрүүд, хий биетэнгүүд үргэн зайлсан байна.Ахуй төр минь бүү алдраг.