З.Батсайхан: Миний нэр төр, ажил мэргэжилд үндэслэлгүйгээр халдаж гүтгэсэн эмэгтэйг шүүхэд өгнө
МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, археологич доктор, профессор З.Батсайхантай ярилцлаа.

Түүнийг Баянхонгор аймгийн Заг сумын Эх булагаас зөвшөөрөлгүй хайгуул малтлага хийж,  олон тооны түүх дурсгалын олдвор, булш бунхныг нууцаар авч явсан гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт тус сумын иргэд хэвлэлийн хурал хийж, ярьсан юм. Харин энэ мэдээллийг тэрбээр үгүйсгэж байгаагаа илэрхийлэв.

-Тантай холбоотой таагүй мэдээллийг Туяа гэгч эмэгтэй хийсэн. Түүний ярьсан бүхэн үнэн үү?

-Тэр эмэгтэйн хийсэн хэвлэлийн хурлын мэдээллийг би үгүйсгэж байна. Тиймээс тайлбар мэдээлэл хийх нь зөв гэж бодлоо. Бид мөрөөрөө ажлаа хийсний төлөө тэр эмэгтэйд гүтгүүлнэ гэж байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний нэр хүнд байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан.

-Заг суманд хэдэн онд очсон бэ. Малтлага судалгаа хийсэн нь үнэн үү?

-Өнгөрсөн онд очиж малтлага хийсэн нь үнэн. Тэр эмэгтэй өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ. Заг сумын Улаанбаатар хотын иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан байна билээ.
Гэхдээ түүнийг хэн хэний санаачлагаар Улаанбаатар дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч болгосон юм бэ. Тэр эмэгтэй бол Баянхонгор аймагт гарал үүслээрээ ямар ч хамаагүй хүн. Нутгийн мөрөөрөө амьдарч байгаа иргэдийг янз бүрээр уруу татаж элдэв зүйлд оролцуулж байгаа нь зөв үү.

Хамгийн гол нь мэдээлэл хийхээсээ өмнө тэрбээр ямар мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авсан юм бэ. Жишээлбэл, манай үйл ажиллагааг хянадаг салбарын яам, Соёлын өвийн газар, Заг сумын Засаг дарга гэх мэт албаны төрийн байгууллага болон мэргэжлийн байгууллагаас асууж тодруулсаны дараа мэдээлэл хийсэн бол гомдол байхгүй. Гэтэл өөрийнхөө санаагаар зохиосон ор үндэслэлгүй мэдээллийг цацсан. Мэдээлэлдээ маш ноцтой асуудлыг хэлсэн. “Загд суманд очиж нууцаар малтлага хийж, үнэт дурсгалын зүйлүүдийг малтан авч явсан” гэж гүтгэсэн.  Судалгааны багууд тайлангаа мэргэжлийн байгууллагуудад гаргаж өгөөгүй гэж ярьсан. Салбарын яаманд бүртгүүлээгүй зэргээр мэдээлсэн. "З.Батсайхан доктор нууцаар малтлага хийж, хиргисүүр булш бунхан авч явсан" гэж ярьсан. Хуулийн байгууллага үүнийг тогтоох ёстой байтал тэр Туяа гэж эмэгтэй хуулийн байгууллагын ажлыг хийдэг болсон юмуу.

-Малтлага хийж үнэт дурсгалуудыг нь авч явсан үнэн юмуу?

-Малтлага хийсэн нь үнэн гэж дээр хэлсэн шдээ. Нууцаар очиж хийгээгүй юм. Хуулийн дагуу явж байгаа олон ажил бий. Тэрний нэг нь манай салбарын үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, Археологи Палеонтологийн судалгаа хийхэд яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хийдэг юм. Тэгэхээр хулгайгаар нууцаар очиж ажиллах боломжгүй. Хэрвээ тэгсэн тохиолдолд судлаачийн дараагийн судалгаа хийх эрх ашиг хөндөгдөнө шүү дээ.

-Малтлага судалгааг хийдэг ямар газрууд байдаг юм бэ?

-Малтлага судалгаа хийх тодорхой зөвшөөрөл бүхий эрх бүхий хэдхэн газар бий. Тухайлбал, Түүх археологийн хүрээлэн, МУИС, Үндэсний түүхийн музей гэсэн цөөхөн газраас хийдэг. Хувь хүн болон төрийн бус байгууллага хийх тухай зүйл байхгүй. БСШУСЯ-наас малтлага хийх зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгосон бичиг баримт бий. Мөн Заг сумын Засаг дарга Мөнхнасангийн хийсэн тэмдэглэл ч бий. Засаг даргатай бид 3-4 удаа уулзаж малтлага хийх зөвшөөрлөө танилцуулсан. Энэ хайгуул малтлагын ажилд сумын болон багийн иргэдээс хяналт тавьж ажилласан байгаа юм.

-Хайгуул хийсэн "Central Asia Mining” компаниас санхүүг нь гаргаж хууль бусаар хайгуул хийлгэсэн гэсэн үү?

-Соёлын өвийн тухай хуулинд аливаа үйл ажиллагаа явуулж байгаа компани (Өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниуд) малтлага судалгаа хийх зардлыг гаргана гэж заасан байгаа. Үүн дотор унаа хоолны мөнгө, машины түрээс, жолоочийн цалин, тэнд ажиллах судлаачдын цалин, хоол хүнс гэх мэт олон зардлыг тухайн компани даана. Тиймээс тэр компани холбогдох зардлыг гаргасан. Гэтэл тэр эмэгтэй мөнгө аваад малтлага хийсэн гэж яриад байгаа. Мөнгө авсан гэдэг нь авлига авсан гэдэгтэй агаар нэг сонсогдож байгаа юм. Авлига биш бид нар ажлынхаа хөлсийг авсан.

-Заг суманд хэдэн судлаач хэд хоног ажилласан бэ?

-Арваад хүний бүрэлдэхүүнтэй арав гаруй хоног ажилласан.  МУИС-ийг төгссөн , одоо мастерт сурч байгаа залуус явсан.

-Тус газраас ямар ямар түүхийн үнэт ховор олдворууд олдсон юм бэ?

-Булшнаас гарсан хүн малын яс, эд өлгийн зүйл байсныг бүгдийг авчирсан одоо манай сургууль дээр хадгалагдаж байна. Судалгаа шинжилгээний ажил буюу боловсруулалт хийж дуусаагүй байна. Хүний ясан дээр удаан судалгаа хийнэ. Яснаас дээж авч ДНК шинжилгээ хийж ямар хүн байсан бэ гэдгийг тогтооно. Яг тэр Заг сумын Эх булагаас арваад тооны дурсгал малтсан. Эртний дурсгалууд ихэнх нь тоногдож эвдэрсэн байдаг. Сүүлийн үед ялангуяа Баянхонгор аймагт овгор чулуу болгоныг тоносон байгаа юм. Хулгайгаар тонодог үзүүлэлтээрээ энэ аймаг нэгдүгээрт орно доо.

Бидний ухсан арваад булшнаас гурван бүтэн булш гарсан. Анх хэзээ тавьсан тэр чигээрээ байгаа. Харин нэг айлын өвөлжөөний дэргэд байсан булшийг нутгийн иргэд өөрсдөө ухсан юм билээ. Хотоос хүн дуудаж авчруулаад шөнийн цагаар ухсан гэдэг мэдээллийг нутгийн иргэд өөрсдөө өгсөн. Дээрх гурван бүтэн булшнаас гурван хүний яс, нэг адууны яс, амгай, дөрөө, бүсний арал гэх мэт төмөр эдлэл гарсан. Өөр ямар ч эд өлгийн зүйл гараагүй. Эдгээр булшнууд Хүрлийн хожуу үеийнх буюу өөрөөр хэлбэл одоогоос 3000 жилийн өмнөх үеийн булшнууд юм. Энэ хэв шинжийн булшинд ямар ч эд өлгийн зүйл дагуулан тавьдаггүй байсан юм билээ.

-Тагнуулын ерөнхий газарт таныг өгч шалгуулна гэсэн. Хуулийн байгууллагаас дуудсан уу?

-Одоогоор дуудсан юм алга. Би шалгуулахад бэлэн байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хэн гэдэг нь тодорхойгүй, сум орон нутагт хамааралгүй иймэрхүү үл бүтэх хүмүүсийн өдөөн турхиралтад оролцох нь эргээд сумын иргэдэд хортой шүү. Би одоо энэ эмэгтэйг нэр төрд халдаж гүтгэсэн гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж өгнө. Туяа гэгч эмэгтэйг  худал мэдээлэл тарааж хүн гүтгэсэн учир залруулга гаргаж няцаалт хийхийг шаардаж байна.

-Н.Эрдэнэ-Очир судлаач явсан юмуу?

-Бид нарыг ажиллахаас нэг жилийн өмнө судалгаа хийсэн юм билээ.













О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2018-11-30 03:40:05
    уул уурхайн олборлолтын өмнө дээр нь байгаа дурсгалыг тухайн компаний хөрөнгөөр авран хамгаалдаг. энэ хүмүүс уурхайд зөвшөөрөл өгсөн биш дурсгалыг нь судалсан б...
  • Иргэн 2018-11-27 17:34:13
    Өөө яасан хогийн авгай вэ тэр чинь! Хэн нэгний захиалгын дагуу л явж байгаа да аягүй бол.
  • 1234 2018-11-27 09:13:49
    Биднээр хийлгэсэнгүй гэж Түүх археологийн хүрээлэнгийн Гүнчинсүрэн тэргүүтэй нөхдүүд боорлосон байна лээ.
    • Цогтбаяр 2018-11-27 12:48:55
      Zarim zaluuchuud zahiral bolood udaagui huneer mashinaa bariulj haalgaa ongoilguulj tsunhee uuruuleed bgaa ni zohisgui. Fuedul
  • өмгөөлөгч  2018-11-27 05:31:25
    дэмжиж байна оюуны боловсролгүй хүмүүстэй тэмцэх цаг болсон юу дуртайгаа ярина юу дуртайгаа хийдэг цадиггүй хүмүүс их болсрн
  • Жөхөөн  2018-11-27 05:30:05
    Уул уурхайн компанийн мөнгөөр хийсэнэээ зөвшөөрсөн байна. Одоо нөгөө компани нь ухахад ямар ч саадгүй болж. Батсайхан чи очоогүй бол Тэр газар бүрэн бх бж
    • Жжжжж 2018-11-27 09:18:49
      Археологийн талаар зохих хэмжээний ойлголитой болчоод ингэж ярьна уу
    • Гггг 2018-11-27 06:31:49
      Солиороод бай. Хуулийн дагуу заавал ингэж урьдчилсан судалгаа хийх ёстой байдаг юм. Хууль зөрчөөд чам шиг галзуу өвчтэй бааснуудтай нийлээд солиороод явж байх у...
      79.217.202.6
      Мэдэгдсэн Хариулах
  • G 2018-11-27 04:08:40
    Тонуулчид биш эрдэмтэд гар хүрсэнд баярлах естой бтал
  • Zochin  2018-11-27 02:14:19
    Muu sain yumnii uchir nachriig oloogui humuus hunii ner hunded ingej haldaj bolohguishdee. Undeslel notolgoogoo hangalttai bolgoj baij huniig gutgej bol bolmoor...