Ерөнхийлөгч болон түүний нөхөд түүх үгүйсгэв үү
Монголчууд өчигдөр туурга тусгаар улс болсон баярт өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл  энэ өдрийг Ерөнхийлөгч болон түүний нөхөд үл тоов. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, оролцсонгүй. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ‪”Өнөөдөр Монгол улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол улсаа тунхагласан билээ. ‪Харин Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ” хэмээн бичжээ.

Тэгвэл түүхийн хуудаснаа шарлан үлдсэн баримтыг эргэн сануулъя. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж, Бүгд Найрамдах улсаа дэлхий дахинд зарлан тунхагласан түүхтэй билээ.

Энэ өдрийг  2003 оноос арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм. Гэсэн ч энэ өдөр үнэхээр тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр мөн үү гэдэг асуудал эрдэмтэн судлаачдын  дунд өрнөсөөр байдаг. Учир нь Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг монголчуудын жинхэнэ Тусгаар тогтнол дахин сэргээсний өдөр гэж үзэн тэмдэглэх нь зүйтэй гэсэн маргааш ч бий. Гэхдээ энэ бол МАН-ын түүх биш. Бүх Монголчуудын бахархан түүх юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дээрх мэдэгдэл Монголын ард түмний түүх, тусгаар тогтнолыг нэг намын өмч байлгах гэсэн санаархал гэж хэлэхээс аргагүй.

УИХ-ын 2012 оны сонгуулиар АН үнэмлэхүй олонх болсон. Үүний дараахан УИХ шийдвэр гаргаж Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны ойн өдрийг бүх нийтийн амралтын өдрөөс хасаж, оронд нь Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж байсан. Мөн Сүхбаатарын талбайн нэрийг Чингис хэмээн сольж байсан түүх саяхных. Ийнхүү улстөрийн хүчнүүд түүх өмчилж, бас үгүйсгэж байгаа үйл явц үргэлжилсээр байна. Үүнд Төрийн тэргүүн хийгээд түүний нөхөд оройлон оролцож байгаа нь тийм ч  таатай үйл явц биш юм. Гэхдээ Чингис АН-ынх, Сүхбаатар МАН-ынх гэвэл та бүхэн үнэхээр андуурч байна.
 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-27 20:47:20
    Энэ одоо хэн бэ Монгол хүн мөн үү
  • зочин 2018-11-27 15:53:52
    Зэвсгээ хураалган бууж өгч хятадын мэдэлд эргэн очсон засгийн баяр гэж юу байхав.Харин 1921 оны хувьсгал бол өөр. Зөнөг Зи зөнөгтөж.24 онд Монгол улс ТТ-оо дэлх...
  • galgolomt 2018-11-27 14:13:05
    1990 онд ардчилал бий болоогүй юм ардчилал нэрийн доор эх орноо ухаж баялагийг нь хувааж идэх зорлигтой хэдэн луйварчин залуус байсан тэд ч авахаа авсан
  • Erdemten 2018-11-27 14:05:36
    Tuuhin zuvluh baigaa. Ted duraar yarijee
  • Ганаа 2018-11-27 13:51:17
    Тvvх ойлгоход наадахын чинь толгой нь хvрэхгvйээ
  • Урт гартай батлага 2018-11-27 12:08:44
    Хөөрхийдөө гэрээсээ төөрөөд айлд орчихсон явж байхад нь Цагдан сэргийлэхийн ажилтнууд очиж авч гэрт нь хүргэж өгч байсан түүх намтартай хүн шүү дээ.
  • Нямаа 2018-11-27 11:36:33
    Амралт баяраа багасгаад ажил хийгээчээ. хагас сайнд ажилдаг болгое гэсэн саналыг дэмжиж байна. Ядахдаал архиддаг цаг нь багассана даа
  • хуульч 2018-11-27 11:22:46
    ЕРӨНХИЙЛӨГЧ, ТАМГЫН ГАЗРЫГ БУРУУТГААД ХЭРЭГГҮЙ,,,ХААНТ ЗАСАГ , БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГЛАЛД ШИЛЖСЭНИЙГ ТҮҮХЧИД ХУДЛАА ГЭХГҮЙ Л БАЙЛГҮЙ ?? УЛС ТӨР ӨӨРӨЛ ДӨӨ ???
  • мэдлэггүйг нь далимдуулагч Зи.Энхболдын  2018-11-27 11:05:07
    ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч эвдлэн самууруулагч, талцуулан хэрэлдүүлэгч, улмаар дайсагнах хэмжээнд хүргэх юм байна л даа.Мэдлэггүйг нь да...
  • уншигч 2018-11-27 10:37:14
    Биднийг гадны улс орнууд сүйтгээд байгаа юм биш. Нам гэсэн явцуу үзлээр хандаж байгаагаас улс орныхоо түүхийг хүртэл устгаж байна. Түүх нэг л байх ёстой.
  • зочин 2018-11-27 07:33:36
    2200 жилийн өмнө тусгаар тогтнолоо баталсан юм бол яагаад 1921 онд 650,0 мянган хүнтэй бичиг мэддэг нь 00,бас манжид 220 жил дарлагдсан нь тусгаар тогтнол юмуу ...
  • Хариу 2018-11-27 07:26:35
    Монголд баяр дэндүү олон байна. Ажлаа хийхгүй, байнга амардаг байдлаа өөрчлөөч. Хагас сайн өдөр ажилладаг болмоор юм. Монгол тийм өндөр хөгжсөн орон мөн үү?
  • Түүхч 2018-11-27 07:23:02
    Энэ өдрийг тэмдэглэх ёсгүй л дээ. Ерөнхийлөгч маань зөв шийдвэр гаргаснд баяр хүргэе! Данзан Бодоо зэрэг олон түшээдийг буудан алж Богд хаан Сүхбаатарт хор өг....
    139.5.218.135
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2018-11-27 05:26:12
    Тэнэг
  • иргэн 2018-11-27 04:55:14
    энэ гөлөгийн завшсан 280 саяын үлдэгдэл нь УБ төмөр замын хашаанд төмөрийн хог болоод хэвтэж байна . мөн хоригоор шантаажилж 500 тэрбум тавиулчихдаг луйварчин
  • Mate 2018-11-27 03:10:18
    Ene setguulchiin bichij baigaag dee. 11.26 bol anhdugaar undsen huulia batalj Bugd nairamdah ulsaa tunhaglsan l udur shdee.
  • зочин 2018-11-27 03:09:54
    хүний боловсрол мэдлэг гэж бүх юман дээр харагдах юмдаа ийм хүн сонгосон бидний буруу
  • Монгол  2018-11-27 02:38:27
    Та нар болиочээ үүх түүх удам судар бичиг соёлоо эргэн харж уншиж судлаач Архивт очиж судалгаа хийдэг цаг гаргадаа эрхэм төрийн түшээдээ эрх биш бичиг үсэг м...
  • эх орон ч 2018-11-27 02:37:58
    хулгайч ерөнхийлөгч танкаас айна гэж жигтэйхэн тусгаар тогнолоос татгалзах байлгүй, төрд шивсэн их хулгайч хурал, засаг нь сэлмэн тогмид тэргүүтэй бас хулгайч...
  • монгол 2018-11-27 02:02:21
    Түүхээ мэдэхгүй зураачаас их юм битгий шаард. Мэдэхгүй юм чинь хөөрхий
  • Бат 2018-11-27 01:49:47
    Энэ хүн дунд боловсоролтой энэ нэг их зүйл бүү шаард
    • irgen 2018-11-27 12:25:40
      Eronhiilogch maani ene ih mongoor uu hiih geed baina daa Cainshandiin tocol, tomor zam , Maidar burhen tsogtsluulah ard tumnii hurimtlal gm ...?