М.Энхболд, У.Хүрэлсүх нар хамтдаа цэцэг өргөж, мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар Сүхбаатарын хөшөө болон Чингисийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Мөн тэд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөрт зориулан ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга М.Энхболд бүх ард түмэндээ хандан  “Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ.
Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, Монголоо гэсэн зүрх сэтгэлд оршиж байдаг. Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээдээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.
Монголын төр засаг ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэххүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай” гэлээ. 

Харин Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Цэвэр тунгалаг, цэгц шударга Монгол төрийг төлөвшүүлэх үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс гэрийнхээ хөгжил дэвшил ирээдүйн төлөө итгэл төгс хамтдаа хичээн зүтгэцгээе. Буурал дээдсийн цог хийморь түшиж Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг өнөд ивээх болтугай” гэлээ.



П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-27 03:19:56
    Нэг МАНАН дуусч, дараагийн МАНАН эхэлнэ.
  • Үнэн 2018-11-26 15:13:28
    М.Энхболдын ард хятадууд, Хүрэлсүхийн ард монголчууд байгаа. Тэгээд хэн нь дийлэхийг харъя.
  • gazriin naimaachin galzyy hylgaich!!!! 2018-11-26 15:07:41
    olgoirhiin tord dyrgyi bna,enhboldoo!!!chi bol Elbegdorjiin ehluulsen olgiorhoh zailsgyi men!!!
  • Mishka 2018-11-26 14:44:59
    manai erenxii said gants shanaa egex baixoo
  • ha ha 2018-11-26 14:20:35
    ha ha eronhiilogch haachchihsan be Mongol ulsii hamgiin chuhal tuuh ardchilsan namd hamaagui baidag yum uu tee eronhiilogch oo Ta ardchilsan namiin eronhiil...
  • zochin 2018-11-26 13:33:55
    Хүрэлсэх гэж Энхболдоосоо ч аймар амьтан гэдгийг ойлгоогүй бол өөрийгөө оркод тооц
    • зочин 2018-11-26 14:00:24
      2лаа нэг тэрэгний хоёр дугуй 2лаа аймар хулгайчууд. ГАЗАРзарж тэрбумтан болсон нөгөөх нь Чимэдцэрэнгийн 14-ийн хам хэрэгтэн.
  • adgiin saar enhbold oo chi!zailaach?... 2018-11-26 13:26:11
    Ard tymen dyrgyi bna gej medej baigaa yum alga?teheer tor teersen bna!Enhbold zailaad egeech!!!
  • ЗҮГЭЭР СУУХААР ЗҮЛГЭЖ СУУ 2018-11-26 13:11:24
    ЗҮГЭЭР СУУХААР ЗҮЛГЭЖ СУУ http://StartWeeklyJob.com/?userid=93939 линкээр орохоор орж бүртгэл үүсгэнэ. Тэгэхээр өөрт чинь бас линк өгнө. Тэр линкийг на...
  • Зочин 2018-11-26 13:08:28
    Ерөнхийлөгч нь хаачсан юм бэ.
  • иргэн 2018-11-26 11:29:48
    Улс тунхагласны баяр МУ-ын Ерөнхийлөгчид падгүй хэрэг үү...Ийм тэнэг намчирхасан мэдлэггүй Ерөнхийлөгчийг огцоруулбал таарна даа.Төрийн 3 өндөрлөг 2 болсон юм у...
  • irgen 2018-11-26 09:32:36
    Buh yum huuliin daguu l bh yostoi. Undsen huuli dawsan uildliig demjij ogt bolohgui
  • Иргэн 2018-11-26 09:11:27
    Хүрэлсүх сүгсэлзэж байгаад нүдээ таглуулчихаа юу?! Харанхуйд хар шил зүүчихсэн байх чинь?!... М.Энхболд дарга сайхан харагдаж байна?!
    • БАТ 2018-11-26 11:50:43
      ЭНЭ МЭЛГЭРИЙН МАЛГИР ЦАРАЙГААР АРД ТҮМЭН ХОНОГЫН ХООЛ ХИЙХ ҮҮ ?????????????
  • ZOCHIN  2018-11-26 09:02:37
    ENHBOLD CHI BOL ELBEGDORJIIN OROOSON DUGUI .OMHII AVILGACHID
  • зочин 2018-11-26 07:40:47
    М.Энхболд оо. Дуугүй зайлаад ѳгѳѳч . Засгийн ажлыг хийлгээч. Чамаас болж намын нэр хүнд ч байхгүй боллоо.
  • Бат 2018-11-26 07:40:44
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо