Хүүхдийн мэргэжлийн эмч нар утсаар зөвлөгөө өгч байна
Хүйтний улирал эхэлж, ханиад томуу ихсэж  буйтай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл,  амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд утсаар зөвлөгөө өгч байгаа аж. 

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгино-Хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмнэлэг 165 ортой ч, энэ сарын 24-ны байдлаар 263 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчин хатгалгаа, үлдсэн хувь нь суулгалт гэсэн оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буйг  эмч нар нь хэллээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.