Гамшигт үзэгдлийн улмаас 50 сумын цахилгаан тасарчээ
    Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна.
    Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ. Хор уршгийг арилгахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.
 Нэмэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатараас хөдөллөсөн гэж гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-27 05:26:37
    Хар салхи дэгдвэл Монгол улс нэг ч шонгүй бодохоор боллоо. Зүгээр Хятадаас хаягдал төмөөр хийсэн юмаар хулхи дипломтой амьтад тендер дамжуулан хийхээр ....
  • иргэн 2018-11-27 04:52:53
    MSC-н тендерт ялж хийсэн зүйл иймэрхүү. Гэтэл 50 жилийн өмнө оросуудыг ртйсэн шугам хэвэндээ
  • Зочин 2018-11-26 14:04:58
    Гоё гоё хулгайчуудын идэх гээд төлөвлөсөн мөнгө ийм юманд зориулагдаад байж байг. Байнга эвдэрч сүйдээд байг. Хулгайчууд цусалж байхаар хангай дэлхий шааг
  • зочин 2018-11-26 06:15:01
    Гол нь дутуу , муу хийснээс болсон гэж бодож байна. Манайхан сэтгэлгүйгээр юм хийдэг.