Залуу бөхчүүд Чеченьд дөрөвдүгээр байр эзэллээ

Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Хаджи Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Ахмат” цомын тэмцээн өчигдөр/11.24/ ОХУ-ын Чечений нийслэл Грозныйд боллоо. Тэмцээнд Чечений “Ахмат” клуб, Европын шигшээ баг, Монгол, Азербайжан, Кыргызстан гэсэн таван баг тойргоор өрсөлдөв.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор өнгөрсөн долоо хоногт Бухарестэд болсон 23 хүртэлх насны ДАШТ-д зодоглосон залуучууд Чеченьд очиж зодоглосон юм. Тамирчид маань урт замыг туулж, тус тэмцээнийг зорин очсон бөгөөд зохион байгуулагч Чечений “Ахмат” клуб, Европын шигшээ багт тус бүр 1:9-өөр, олимп, дэлхийн аварга Шариф Шарифов, ДАШТ-ий медальт Асланбек Албаров, Ахмеднаби Гварзатилов тэргүүтэй Азербайжаны шигшээ багт тус бүр 2:8-аар тус тус ялагдсан. Манай бөхчүүдээс “Ахмат” клуб болон Европын шигшээ багийн эсрэг Ц.Чинзориг цорын ганц ялалтыг авч, Азербайжаны эсрэг З.Занабазар, Т.Тулга нар ялалт байгууллаа. 

Харин сүүлийн барилдаанаа Кыргызстаны шигшээ багтай хийж 6:4-өөр ялалт байгуулснаар дөрөвдүгээр байрт оров. Кыргызстаны эсрэг З.Занабазар, Т.Тулга, Э.Тэмүүлэн, Д.Төгс-Эрдэнэ, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл нар ялалт авч, Ц.Чинзориг, З.Сумъяабазар, Т.Мөнгөншагай нар ялагдаж, "U-23"-ын ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг бэртлийн улмаас барилдаагүй. “Ахмат” цомын тэмцээнд зохион байгуулагч орон Чечений баг хоёр дахь жилээ дараалан түрүүлж, Европын шигшээ баг үзүүрлэж, Азербайжаны шигшээ баг гутгаар байрыг эзэлсэн юм. Тэмцээний аварга 75000, дэд аварга 45000, гуравдугаар байрт 22000, дөрөвдүгээр байр 15000, тавдугаар байр 7500 ам.долларын шагнал хүртэв.

КЫРГЫЗСТАНТАЙ ХИЙСЭН БАРИЛДААНЫ ҮР ДҮН:

МОНГОЛ - КЫРГЫЗСТАН 6:4
57 кг: Занданбудын Занабазар - Бекболот Уулу Мерзаназар 10:0
61 кг: Цэрмаагийн Чинзориг - Улукбек Жолдошбеков цэвэр ялагдсан
65 кг: Төмөр-Очирын Тулга - Тилек Шаршеев цэвэр ялсан
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн - Адилет Анарбеков 13:3
74 кг: Занданбудын Сумъяабазар - Бекжан Жамбулов 4:6
79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ - Атай Изабеков 7:3
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Алигажи Гамидгажиев манай бөх бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Чинбатын Алтангэрэл - Симбат Сулейманов 7:1
97 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Магомед Мусаев 0:10
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Адам Бетербиев 7:6

Эх сурвалж: МЧБХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-11-25 13:39:03
    GUI EE CHI UNSHAACH. IIM IH DOLLORIIN TOLOO ...TEGEED YAHIIN.
    106.69.61.5
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар төлөгч 2018-11-25 03:26:59
    Элийгээ хийж баахан зардал гаргаж ийшээ явдаг байна аа.
    66.181.188.17
    Мэдэгдсэн Хариулах