Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын УАШТ болж байна

Түргэн болон түргэвчилсэн (рапид, блиц) тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд өчигдөр/11.24/ эхэллээ. Монгол Улс тунхагласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 110 гаруй шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж буй юм.

Тухайлбал, Их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Амина тэргүүтэй шатарчдаас гадна ахмад, өсвөрийн олон улсын цолтой мастерууд, 1800-гаас дээш чансаатай шатарчид оролцож байна.

Дэлхий нийтээр шатрын тэмцээнийг стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр зохион явуулдаг бөгөөд өнөөдрийн рапид, блиц төрөл нь тамирчдаас хурдан сэтгэх чадвар, аваалж самбаа, хурдан хөдөлгөөн шаарддаг онцлогтой, үзэгч олонтой тэмцээн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд У.Бямбасүрэн тэмцээнийг нээж үг хэлэхдээ

-Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласан баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборт зохион байгуулж байна. Энэ тэмцээнд өндөр чансаатай тамирчид оролцож, цар хүрээ нь жилээс жилд нэмэгдэж байна гэдгийг тэмдэглээд тамирчдад спортын амжилт хүслээ.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр аваргуудаа тодруулна.



Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.