Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож амийг нь хохироосон гэж буруутгажээ
Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-нд тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж цагдан хоригдсон.

Тодруулбал, Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож,  амийг нь бүрэлгэсэн юм.

Сэжигтэн Б.Махбал талийгаачийг яамны гадаа өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг.

Тэгвэл яамны газрын дарга нар ажлын байрандаа хамт ажилладаг нөхрийнхөө амийг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж дуусаад энэ сарын 13-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн талаар мэдээлсэн.

Сэжигтэн Б.Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 10.1-2.7 дахь хэсгийн “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” хүний амь бүрэлгэсэн гэж буруутган яллагдагчаар татаад байна. Түүнтэй хамт Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, жолооч Д.Доржпүрэв нарыг дээрх хуулийн 20.16-1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг өдүүлсэн хэмээн буруутгаж байгаа аж.

Энэ хэргийг удахгүй прокуророос шүүхэд шилжүүлэх ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-11-26 02:52:59
    https://www.facebook.com/groups/249977552099093/permalink/595204570909721/
  • суляатай 2018-11-26 01:59:57
    ...гэж буруутгажээ гэж буруутган яллагдагчаар татаад байна ч гэх шиг хүн алсан хүнийг зөвтгөх ямар үндэслэл байнаа
  • Х 2018-11-25 04:44:04
    Жэнкогийн хvн юм чинь ямар ч ял егсен Махбалыгаа ершеечих байлгvй дээ.
  • зочин 2018-11-25 03:04:09
    Яамны газрын дарга нар нь ийм байхад энгийн ажилтангууд ойлгомжтой.Цагдаа шударга дүгнэжээ.Яамны сайд ч гэлтгүй Ерөнхий сайд ч хариуцлага хүлээх ёстой үйлдэл. ...
  • Bat 2018-11-25 01:04:03
    Mahlagch Mahbal boljee shunal ihdeed mahchin boljee
  • Zochin  2018-11-24 16:25:44
    Muu novshiig buh nasaar ni horih heregtei ooroo soo chadah taivan huniig bol zodoj chadahgui sh adgiin shaar
  • бүх намаар нь 2018-11-24 14:42:21
    бүх насаар нь хорих байх гэж тааж байна.хүчиндэгч .2 залууд ийм ял ѳгсѳн юм чин санаатай хүн алсан ѳвгѳнд бол яг таарах ял даа
  • од 2018-11-24 10:08:05
    гарцгүй болсон л доо
  • zochin 2018-11-24 07:51:46
    ene komment bichsen durak neg udaa chi gesen ataa jutuuguy yum bichiji chadakhguy yu ?
  • zochin 2018-11-24 07:24:15
    энэ хэрэг ЕСд огт хамаарахгүй юу. сүржигнээд бүх хүнийг нь халаад оронд нь ахыгаа дарга болгоод амжсан уу
    139.5.219.172
    Мэдэгдсэн Хариулах