Дөрвөн дүүтэйгээ амьдардаг бүтэн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлээ
Монголчууд тусч ард түмэн. Өвдөж зовж, өнчирч хагацахын зовлонг хамгийн түрүүнд ойлгож хуваалцдаг болохоор өвдсөн ч олонтойгоо, үхсэн ч түмэнтэйгээ гэж ярьдаг нь үнэний ортой бололтой.
 
Ядарсан нэгнээ өргөөд өндийлгөөд босгоод ирэх их ухаантай ард түмэн. Сүүлийн үед манайхан амьдралын боломж тааруу, ядуу, өнчин, өвчтэй зовлонтой нэгэндээ хандив тус дэмжлэг үзүүлдэг болсон. Бүр орох оронгүй айлын үүдний амбаарт амьдардаг байсан ядарсан эмэгтэйг орон гэртэй болгов. Ханиа алдаж, өнчрөлийн зовлонг үзэж яваа аавыг алаг үрсийнх нь хамт өргөж, орон байртай болгов гэх мэтчилэн ядарсан зүдэрсэн иргэддээ хандивын халуун гараа сунгасаар байна.
 
Тэгвэл өнөөдөр бас нэг сайхан үйл явц болов. Бүтэн өнчин 5 хүүхдэд хоёр өрөө байр бэлэглэсэн арга хэмжээ дөнгөж сая болж өнгөрлөө. 
 
Тодруулбал БЗД-т Шархаданд уулын энгэр дээр амьдардаг байсан 19 настай Чулуундарь охиныг дүү нарынх нь хамт байранд оруулж өгч байна.

Энэ сайн үйлсийн аяныг “Victoria coal trans” компанийн бүх тээврийн жолооч нар эхлүүлсэн бөгөөд тэд нар цалингаасаа хуримтлал босгож бүтэн өнчин таван хүүхдэд ийнхүү байр бэлэглэж байгаа юм байна.
 
Байртай болж буй Чулуундарь “Дүү нартай минь дагуулаад ирсэн. Юу болох гэж байгааг ч мэдээгүй ээ. Гэтэл орж ирээд бүр шоконд орлоо. Маш их баярлаж байна. Миний ээж тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Хүүхдүүд нь дулаахан байгаа шүү гэж хэлье. Эгчдээ ч гэсэн хүчтэй байгаарай гэж хэлье. Энэ хамт олныг холбож өгсөн Мөрөөдөл группийн Дука эгчдээ баярлалаа” гэв.
 
Ийм л сайхан ард түмэн. Одоо олныхоо итгэлийг алдалгүй дүү нараа сайн асарч, сайхан амьдрахыг Чулуундарь охинд хүсэн ерөөе. Сайн сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.