Хуванцар сав байгалд болон хүний биед хор нөлөөтэйг иргэдэд ойлгуулна
 
Байгальд шингэлгүй 100-400 жил оршиж, ялзрахдаа химийн олон төрлийн хортой бодис ялгаруулан агаар, хөрс, ус бохирдуулдаг, түүгээр зогсохгүй хүний аминд заналхийлдэг зүйл бол хуванцар сав, гялгар уут юм.

Үзэгдэх байдал нь гэмгүй мэт боловч учруулах хор хөнөөл нь хэдэн зуун жилээр хэмжигддэг энэ аюулын талаар иргэдэд мэдээ мэдээлэл олгох зорилготой “Тусчхан” төслийг Канадын ЭСЯ санаачилж “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ынхан хэрэгжүүлэхээр болжээ.

Төсөл хэрэгжүүлэгчдийн гол зорилго нь хуванцар сав гялгар уут байгалд болоод хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэйг иргэдэд ойлгуулахад оршжээ. Уг төсөл сарын хугацаанд нийслэлд үргэлжлэх бөгөөд эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-24 14:03:23
    Энэ хуванцар савууд манай төрд байгаа улс төрчид шиг юм байна.
    217.196.28.178
    Мэдэгдсэн Хариулах