Тойм: У.Хүрэлсүх мэдээлэл хийж, хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хойшлуулав
Өнгөрч буй 7 хоногт улс төрийн хүрээнд халуухан өрнөл болж өнгөрөв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг даваа гарагийн үдээс хойш УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьснаар эхлэв. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал  улам гүнзгийрч 32 болон 33 бүлгийнхний хувьд тэмцэлдэж байна. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.  
 
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсангүй
 
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 
 
Ингээд байнгын хорооны саналаар  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 46 гишүүн оролцсоноос 82 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв. 
 
У.Хүрэлсүх:Цэвэрлэгээ хийж эхэлсэн цаашид ч хийнэ
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагийн үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын индэр дээрээс хэлж байсан үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ерөнхий сайд болсноосоо хойш 13 аймгаар явсан. Ард түмэн 2 зүйлийг хүсэж байна. Нэгдүгээрт, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж өгөөч ээ, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоож өгөөчээ. Хоёрдугаарт, унаж байгаа эдийн засгийг сэргээж өгөөч, цалин мөнгө нэмж өгөөч, ядуурлаас ангижруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад ард түмний хүсэж байгаа зүйл бол шударга ёс.

Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө ам насаа хайрлахгүй тэмцэх эсвэл зарим нэг хүмүүсийг ажил амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах. Би нэгийг буюу ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө амь насаа хайрлахгүй тэмцэх замыг сонгож байгаа. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон. Хүмүүс ярьдаг МАНАН гэж байдаг гэж. Үнэн юм байна. МАНАН гэж байдаг юм байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Надад сэтгэлийн хүч байна. Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардсан. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарах гэсэн оролдлогыг хийсэн үү гэвэл хийсэн. Хэрэгжүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Үүнийхээ төлөө огцрох ёстой. Газрын наймаа хийж байсан уу, байсан. Үүнийхээ төлөө огцор гэсэн. Д.Хаянхярваа даргыг бүлгийн даргаа хийж чадаагүй, шударга ёсны төлөө, 60 тэрбумынхныг хамгаалсны төлөө огцор гэж хэлсэн. Манай намынхан дэмжиж огцруулсан. Улаанбаатар хотын Засаг даргыг огцрохыг шаардсан. Энэ асуудлыг өнөөдөр НИТХ хэлэлцэнэ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой. Энэ гурван шаардлагыг тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавилаа.
 
Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардсан. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш. 
Үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Өөрчлөлт шинэчлэлтийг ард түмэн шаардаж байгаа. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ , эрх зүйн орчин дутаж байгаа. Дээр нь бас намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна. Засгийн газрыг огцруулахаар 27 хүн гарын үсэг зурсан хүмүүсийн зургийг хараарай. Хэн болох нь харагдана. Нөгөө яриад байгаа 30 гэр бүл тэнд байгаа. Монголын эд хөрөнгө, Эрдэнэтийн хөрөнгийг зарж баяжсан эдгээр хүмүүс амь тэмцэн зүтгэж байна.  Улс орны эдийн засгийн уналт зогссон. Эдийн засгийн бодит өсөлт 6,3-т хүрсэн. Энэ жил энэ өсөлтийг тогтвортой барина. Ард түмнийхээ бий болгосон шударга ёсыг хамгаалах цаг болж. Үүнээс цааш хугацаа алга.

Улс орны аюулгүй байдлыг хангах ёсны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Би парламентын засаглалын дэмждэг. Гэхдээ бид парламентын засаглалыг боловсронгуй болгох цаг болсон. Бид 27 жил Үндсэн хуулиар амьдарсан. Гэхдээ  амьдрал өөрчлөгдөж байна, өөрчлөх ёстой. Энэ бүхнийг мэдэрч, цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлэх ёстой. ЖДҮХ сантай холбогдсон албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Цаашид хуулийн дагуу шалгаад хариуцлага тооцох асуудал үргэлжилнэ. ЖДҮ эрхлэгчдэд тэдэнд зориулсан зээлийг нь өгнө. Бид шалгаж, хэн буруутайг нь тогтоох ёстой. Шилэн нээлттэй санг бий болгоно. Засгийн газрын зүгээс энэ шалгалтыг хоёр сарын өмнө хийсэн. Ард түмэн, эх орноо гэсэн сэтгэлтэй олон мянган хүмүүс намуудад байгаа. Эдгээр хүмүүсийг нэгдээсэй гэж хүсэж байна” гэв.
 
С.Батболдыг огцруулах асуудлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ
 
НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өчигдөр дундаа завсарлагатайгаар гурван ч удаа хуралдах гэсэн боловч асуудал хэлэлцэж чадсангүй. Эхний удаад ирц хүрээгүй, дараа нь 25 төлөөлөгч ирсэн ч бүлэг хуралдаагүй хэмээн хурлаа хойшлуулсан.

Эцэст нь 45 төлөөлөгчөөс 43 нь ирсэн ч МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй, цаг оройтсон учир дараагийн хурлыг ирэх мягмар гаригийн 14.00 цагт хийхээр товлосноор тарцгаав. Ингэснээр Хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг огцруулах асуудал ирэх долоо хоногт яригдахаар боллоо.
 
АН их хурлынхаа товыг зарлав
 
Ардчилсан намын дарга С. Эрдэнэ Их хурал хуралдуулах тушаалаа энэ сарын 19-нд гаргасан байна. Тэрбээр намын Их хурлаа ирэх сарын 5-нд хийхээр товложээ.
 
Намын даргын тушаалын дагуу Их хурлын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын хангаж ажиллах үүргийг холбогдох хүмүүст хариуцуулсан байна.
 
Зарим дарга нарыг чөлөөлөв
 
Энэ долоо хоног зарим дарга нарт халгаатай  болж өнгөрлөө. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийг чөлөөлсөн бол Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зрхицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
 
Төрийн алба хаагчид орон нутагт шалгалтаар явж байгаад осолдов
 
Төрийн албаны шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгийн Солонготын даваанд осолдсон талаар мэдээлсэн.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Нас барсан хүн байхгүй. Бүгд амьд байгаа өчигдөр 18.00 цагийн үед Улаанбаатар хотод нисдэг тэргээр авчирсан. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа" гэлээ.

Ослын шалтгаан нөхцөл нь Ланд 200 маркийн машинтай явж байсан бөгөөд даваан дээр гүүрний далан мөргөж осолдсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-26 13:39:11
    Hotiin dargiig ajil sain hiilee zam chuluulj hotiig yavah zaitai bolgoloo gej vv Harin ch Batbold darga shig darga baina shvv
  • нахуу баян 2018-11-25 14:32:12
    топор бол зүгээр зууч энэ бүхний ард женко байгаа бослого тэмцэл онц байдал эцэст нь ү.хуулийн өөрчлөлт гэж иргэд дэмий л топор ми овогт хоёрт анхаараад байдаг
  • Нэг 2018-11-25 06:01:40
    Хүнийг найзаар нь шинждэг. Ми-гийн багын найз, нэг угсаа угшилтай хоёр шүү дээ. Энэ хоёрын үзэл бодол нэг, харин одоо бол зүгээр юмаа л булаацалдаж байгаа хэрэг...
  • Hyrelsyht 2018-11-24 17:22:00
    Muu 2 hyniig halah tseverlegee bish naad 76gaa buulga bas zuvhun buulgah bish hulgai hiisen yaliig hyleelge. Bitii ih yari. Chimeegyi hychtei hii..
  • Бат 2018-11-24 10:17:17
    Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрдөө хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  •  2018-11-24 09:12:19
    анх сайд болохдоо хэлж байснаа хий л дээ. энд жүжиг тавьж цаг үрэх хэрэг байна уу? дуугүй хий, чадахгүй бол зайгаа өг.
  • иргэн 2018-11-24 07:22:04
    Сайн сайхан болгон өөрийнх нь, Муу муухай болгон нөхдийнх нь юм байх даа. Цэргийн хүн гэчихээд дандаа араас хутгалж, өрмийг нь хамаад сурчихсан хүн муутай нөхөр...
  • монгол 2018-11-24 07:14:26
    МАН+АН сөнөж байж монголд шударга ёс тогтоно.
  • ?????? 2018-11-24 06:21:30
    "60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш" гэжээ! Энэ бол маш том нотлох баримт! Нэг намын доторх хамаг булхайгаа мэдэж байгаа шүү дээ!!!