Шударга шүүхэд талархая
-13 настай охиныг тамлан зовоож амийг нь егүүтгэсэн этгээдүүд бүх насаараа хоригдоно-
 
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг шүүж, хэргийг шийдвэрлэв. Өглөө 10.30 цагт эхэлсэн шүүх хурал орой 19.30 цагийн үед шийдвэрээ гаргалаа.

Жил гурван сарын хугацаанд ард иргэдийн анхаарлын төвд байсан энэхүү хэргийг үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэж өгсөн шүүгч нарт олон нийт болон хохирогчид талархаж байна. Яах аргагүй өчигдрийн онцлох үйл явдал байлаа. Шүүх шударга шийдвэр гаргахыг олон нийт харж хүлээсэн.

Хүний нялх охин үрийг аймшигтайгаар тамлан зовоож ёс бусаар хүчирхийлж, архи ам руу цутгаж шахаж алсан хоёр этгээдэд шүүхээс зохих ялыг нь оноолоо.

Тодруулбал, өнгөрсөн жилийн наймдугаар сард "Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих шийдвэр оноов.

Харин сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол шүүх хурлын явцад гарсан зардал болох 8 сая 400 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргажээ.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар оролцов.
Мөн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцсон бол шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг нар шүүх хуралд оролцлоо.

Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1-Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээжээ.

Хэргийг сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин М-ийг хууран мэхэлж дагуулж ороод улмаар хүчээр архи уулгаж, хүчирхийлж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй мөрдөн байцаалтад удаа дараа буцаж байсан энэхүү хэрэгт шүүх шийдвэрээ гаргав.

Шүүх хурлын шийдвэрийг шударга гарахыг хүссэн иргэд болон “Лантуун дохио” ТББ-аас мөн “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” жагсаалыг зохион байгуулагчид, охид эмэгтэйчүүд шүүхийн гадаа хүрэлцэн ирж, шийдвэр гартал хамт байлцсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tsog 2018-11-25 22:14:39
    IIm yumnuudiig alah heregtei hun alsan bol buudah hergegtei sh dee. Buh nasaar n bid nariin mongoor tejeeh gej !!!
  • irgen 2018-11-25 03:41:46
    huuhduudde anhaaral tawi iim bolgoj humuukuulden etseg eh mash muu bm
  • Прокур 2018-11-25 01:23:33
    Хаялга нь багадсан байна даа. Хэтэвчэндээ тааруулж гэмт хэргээ хийхгүй бол гэж мэддэггүй дебилүүд байж.
  • UMAA HUM 2018-11-24 14:58:44
    MONGOLCHUUD MAANI HUNII MUUD IN DURTAI BOLJEE.YLAA AVAAL YVJ BGA HUMSG.ELDVER.HELED CH YAHU.ZAS MAS CH GEN UU.IIM UM BICHEED BGAA NUHDUUD L EDNII URUUSUN DUGUNU...
    • Би хүн 2018-11-25 15:55:10
      Ийм бузар юм хийсэн чөтгөрүүдийг чи өрөвдөад бгаа бол хамт дагаад яв! Ямар ч хүн сонсоод жихүүдэс хүрмээр, чамаас бусад нь!
  • 1+ 2018-11-24 11:39:29
    Pedofiluudyg tsegtslex shaardlagtai. Tur tsagdaa olon jil nudee anisny gor shuu de. ter buudlyn ezniig xamt xorixgui bol iim xereg dahin garna shuu!
  • Шударга!!! 2018-11-24 11:21:31
    Хатуу чанга ял оноосноор шүүх шударга болно гэдэг өрөөсгөл! Хамгийн гол нь үнэнийг олж, зөв шийдвэр гаргадаг байх л чухал!!!
  • tohiroo  2018-11-24 11:02:31
    2021 ond ih oigoor orshoold hamruulah tohiroo hiisen gesen.
  • irgen 2018-11-24 09:58:17
    amid yavah erhgui araatanuud. shorondoo umhiirj uheh boltugai
  •  2018-11-24 09:30:00
    энэ хэрэг яаг хэрхэн шийдсэн нь юм бэ. тодорхой шийдсэн харагпахгүй байна. чулуу хөөлгөөд өнгөрөх зам дээрээ гарчээ.
  • Шударга ч гэх шиг 2018-11-24 05:14:47
    Хоёр гэмт этгээдийг зохих шийтгэлийг нь оноодог юм байгаа биз!!! Үрээ алдсан хүмүүсийн сэтгэл санаа цаг хугацааны хохирлыг огт тоосонгүй. Тэгэхээр шударга шүүх?...
    66.181.161.40
    Мэдэгдсэн Хариулах
    • OD 2018-11-24 07:47:28
      nasaar ni horij, udurt 4 tsag amraaj 20tsag ajilluulj, uursdiinhoo hool halamjiin mungu bolon,hohirogchiin hohirliig baragduulah heregtei
  • Бат 2018-11-24 05:01:00
    Цаазын ялыг сэргээмээрээ олон улсаас зээл авч байж энэ нөхдүүдийг насаар нь тэжээх
    • Амьдын там!!!! 2018-11-24 11:23:24
      Битүү бетон хайрцаг дотор бүх насаараа сууна гэдэг шууд буудуулснаас 7 дор, хэдэн жилийн дараа буудаад өгөөч гэж гуйдаг юм!!!!