У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар огцрох эсэхийг ирэх 7 хоногт шийднэ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн өнгөрсөн даваа гарагт  Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.

Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай байдаг. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өчигдөр 16.00 цагаас зарлаад байсан ч ирц бүрдээгүй юм.

Ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан Байнгын хорооны хуралдааныг ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хойшлуулсан.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 19 гишүүн харьяалагддаг ба үүнээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй найман гишүүн байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-11-27 06:09:35
    Hurelsuh shudarga eh oronch huu bolj jujiglehee bolio, daraagiin manangiin tolgoilogch boloh gd zutgej bna da
    103.80.210.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogvh 2018-11-25 16:18:29
    9-n said.n JDU tei bolbootoi bolloo.Odoo ogtsorod zailval yasan yum be?Neg ih huvsgalch tsarailsan luivarchin said bolon Erunhi said,ogtsorvol taarna.
    59.153.115.110
    Мэдэгдсэн Хариулах
  • пүжээ 2018-11-25 03:54:53
    Өмнөх туршлагаас харахад улам их иддэг нь дайрч давшилсаар, хууль бусаар гарч ирээд идээд эхэлдэг. Хүрэлсүх буюу шинэ манангийнханд М.Энхболд саад болж дээ ...
    202.126.89.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2018-11-25 01:09:33
    Ogtsrood zailaad ogtsogoo shorondoo hurdan orooroi
    108.246.208.22
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-24 15:37:07
    Dotood zorchloosoo bolj ard tumnii olgoson bolomjiig ingej aldah gej baigaa ni haramsmaar..Uchir zuigee eveer olooch ee
    150.129.141.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-24 15:27:24
    Огцорчих, тарчих, тэгээд ерөнхийлөгч нь татгалзачих.
    122.201.31.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-24 13:35:36
    М.Энхболд луйварчинг л зайлуулбал тѳр , засаг шударга ажиллах боломж бүрдэнэ.
    122.201.24.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2018-11-24 10:26:20
    Zasgiin gazriig ogtsoruulj diilrlhgui baikhaa.
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-24 05:04:17
    огцороод нэг мөсөн УУЖ ИДДЭГ ХУЛГАЙЧУУД таррцгаа.
    66.181.180.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-24 04:58:48
    Ард түмэн төр тогтвортой байхыг л хүсдэг шүү одоо параламентаа 2 танхимтай болгохгүй бол болохгүй нээ
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах