Нэрт удирдаач, УГЗ Н.Бүтэнбаяр таалал төгслөө
Нэрт удирдаач, Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр хүнд өвчний улмаас ид хийж бүтээх насандаа таалал төгсчээ.

Н.Бүтэнбаяр нь 1951 онд Улаанбаатар хотод төрж, 1964 онд ХБДС, 1972 онд Ленинград хотын Хөгжмийн дунд сургууль, 1977 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг эрдүү хийлч мэргэжлээр, 1990 онд симфони удирдаачийн мэргэжлээр төгсөн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нэгэн байлаа. Тэр цаг мөчөөс эхлэн Монголын урлаг соёлын салбар тэр дундаа Монгол Улсын Филармонид тасралтгүй 28 жил ажиллахдаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц арга барил, орон зайгаа тод дархлан бий болгож чадсан үе залгамжилсан нэрт удирдаач, авьяаслаг зохион байгуулагч, чадварлаг сурган хүмүүжүүлэгч байв.

Тэрээр дэлхийн болон монголынхоо хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.

Талийгаачийн ажилч хичээнгүй, шударга, эгэл даруу, нөхөрсөг, тууштай зан занар бид бүгдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
 
Монгол Улсын Филармони
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sain tereliig oloh boltygai!!!!haramsaj  2018-11-24 09:37:01
    Hairan saihan hyn!ebchin emgeg daanch erseehgyi yum!hynii myy ni baisaar baih yum!sain ni alga boloh ene chagiig yaltai be?...
  • . 2018-11-24 06:18:29
    Манай нэрт хөгжмийн зохиолч Намсрайжав гуайн ууган хүү шүү дээ!!! Үнэхээр авьяастай хүн байжээ! Ум Мане Бад Ме Хум!!!