М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна. Тэмцээнд 71 орны 421 /эрэгтэй 262, эмэгтэй 159/ жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 13 жүдоч оролцож буй.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байгаа бөгөөд медальтнууд тодорч эхлээд байна. Тухайлбал, манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М. Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Яошида Санаг, шөвгийн наймд Португалийн Садеро Марияаг, хагас шигшээд  Өмнөд Солонгосын  Кан Юүжинийг тус тус цэвэр ялсан.  Улмаар алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдаж, даралтаар цэвэр ялагдлаа.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eertee itgel dee!! 2018-11-24 09:41:33
    Barildaanii yr chadbartaigaan hosluulaj eertee itgeh hycheen sylryylahgyi baih yhaand syralzah chag boljee!!bags nar ni syrgadaggyi yum baih daa!!!setgel zyicht...