Ханиад томуу ихсэж, хүүхдийн тасгууд уртасгасан цагаар ажиллаж байна
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай  ЭМЯ-наас гаргасан ажлын хэсэг улсын эмнэлгүүдэд ажиллаж байна.

Тухайлбал, өнөөдөр СХД-ийн эрүүл мэндийн төвд яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаар ахлуулсан ажлын хэсэг ажиллажээ.

Тус төвд сүүлийн 14 хоногийн байдлаар өндөр настай ахмадууд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Мөн хүүхдийн кабинетууд уртатгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17-22 цаг харин амралтын өдрүүдэд 11-18 цагуудад ажиллаж байгаа бол хүүхдийн мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байгаа аж.

СХД-ийн нэгдсэн эмнэлэг нийт хүүхдийн 165 ортой, өнөөдрийн байдлаар 263 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчин хатгалгаа, үлдсэн хувь нь суулгалт гэсэн оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.  

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.