ЖДҮ эрхлэгчдийн 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай
ЖДҮХ сангийн зээлд 2009-2016 оны хооронд 754,5 тэрбум төгрөг зарцуулжээ.  Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдалд хийсэн 2017 оны түүвэр судалгаанд статистик түүврийн аргаар Улаанбаатар хотоос 1000, аймгуудаас 30-50 буюу нийт 1850 жижиг, дунд үйлдвэрлэгчдийг сонгосон байна. Судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийн 79 хувь нь зөвхөн нэг чиглэлээр бизнес эрхэлдэг бол үлдсэн хувь нь олон төрлийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байна. ЖДҮ эрхлэгчдийг өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл дийлэнх хэсэг буюу 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 1 хувь, холимог өмчлөлтэй ЖДҮ эрхлэгчид хувийг эзэлдэг. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай ЖДҮ эрхлэгч нар түлхүү оролцсон. Үйл ажиллагааны төрлийн тухайд санал асуулгад оролцогчдын ихэнх нь буюу 74 хувь нь худалдаа болон үйлчилгээ, 13 хувь нь үйлдвэрлэл, 5 хувь нь хөдөө аж ахуй, 4 хувь нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн ЖДҮ эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж буй хугацаагаар авч үзвэл 14 хувь нь 1 жил хүртэлх, 19 хувь нь 1-3 жил, 19 хувь нь 3-5 жил, 23 хувь нь 5-10 жил, 25 хувь нь 10 дээш жил үйл ажиллагаа эрхэлж байна.

ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84 хувь нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13 хувь нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-аас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4 хувийг тус тус эзэлж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.