Шар тэмдэглэгээ рүү орж зогсвол 20 мянган төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм энэ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Дүрэмд олон шинэ өөрчлөлт орсны нэг нь шар тэмдэглэгээ юм.

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгсэл шар тэмдэг рүү орж зогсох зөрчил их гарч байгаа талаар ТЦА-аас мэдээлэв.

Одоогоор нийслэлд ийм дөрвөн тэмдэг байгаа бөгөөд замын хөдөлгөөний үед тээврийн хэрэгсэл уг тэмдэг рүү орж зогсохыг хориглосон.

Хэрэв уг тэмдэг рүү орж зогсвол хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгох заалттай юм.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.